Байгаль хамгаалагч Жан Малинь

Д.Хүчитбаатар 2019-04-16 18:30:33
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Энгийн хүмүүс 38 жил ажиллаад тэтгэвэртээ гардаг. Харин Ганьжян мөрөн эх авсан газрын байгалийн дархан хамгаалалттай бүсийн ажилтан Жан Малиний хувьд энэ бол түүний байгалиа хамгаалах "Марафон гүйлт"-ийн нэг л хэсэг гэнэ.

1981 онд 19 настай Жан Малинь Ганьжян мөрний эх авсан, байгалийн дархан хамгаалалттай бүсэд ойн хамгаалагчаар ажилд орсон юм. Тус бүс Хятадын Жянши, Фүжянь мужийн заагт байдаг, Жянши мужийн нутгаар дайран урсах Ганьжян мөрний эх авсан газар учраас гал түймэр, зэрлэг ан амьтан, усны нөөцийг хамгаалах зэрэг маш чухал үүрэг хариуцлагатай. Жан Малинь 38 жилийн турш өдөрт наад зах нь 20 км явган эргүүл хийж, хууль бусаар мод огтолсон 30 гаруй хүнийг баривчилж, ойн газрыг түрж эхэлсэн 10 гаруй удаагийн хэргийг таслан зогсоож, харин зэрлэг ан амьтныг хулгайгаар авласан хэдэн хэрэг илрүүлж, таслан зогсоосноо өөрөө ч санахгүй аж.

Жан Малинь шиг ойн хамгаалагчдын хичээл зүтгэлээр Ганьжян мөрний эх авсан газрын байгалийн дархан цаазат бүсийн экологийн орчин маш сайн хамгаалагдаж үлджээ. Жан Малиний үгээр бол "өөр юуны ч төлөө биш, үр хойч нартаа унаган байгалиа өвлүүлэхийн төлөө юм.”

Их уншсан

холбоотой мэдээ