Баян хотыг тэнгэрээс тольдвол

2018-05-17 18:29:32
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Баян хот бол ӨМӨЗО-ы хамгийн баруун захад орших Алшаа аймгийн засаг захиргааны төв юм. Тус хотыг түүхэнд "Боомтын гаднах бага Бээжин" хэмээн нэрлэдэг байжээ.  

Сүүлийн жилүүдэд орон нутгийн захиргаа оршин амьдрах таатай орчин бүрдүүлж, экологийн өвөрмөц давуу талыг харуулахын тулд ногоон байгууламж, гэрэлтүүлэг, дэд бүтцийн иж бүрэн бүтээн байгуулалтыг идэхтэй хийж, ихээхэн үр дүнд хүрчээ. Газар зүйн байрлал, ургамлын өвөрмөц баялгийг ашиглан, хүний хүчээр нөхөн сэргээх замаар, "Хулангийн тал"-ыг байгуулсан юм. Уул, бэлчээр, овоо, хөшөө, хадны зураг төгс үзэмж бүрдүүлж, хүмүүсийн зугаа цэнгэл, аялж жуулчлалын тэргүүн сонголт болжээ. 
 
Хотын доторх өндөрлөг газрыг түшиж байгуулсан "Хуарангийн шил" цэцэрлэгт хүрээлэн 100 гаруй га талбайтай бөгөөд батлан хамгаалах сургалтын бүс, тоглоомын бүс, спортын бүс, өвөрмөц ургамлын бүс зэрэг 6 хэсэгтэй. Энэ сайхан ногоон цэцэрлэгийг орон нутгийн иргэд байгуулсан юм. Үдшийн бүрий болоход өнгө өнгөөр гэрэлтэж, сарны гэрэл, нуур цөөрөм, түүхийн ул мөр шингэсэн "Хол дахиныг тогтоох" эртний хот гайхамшигтай үзэмж бүрдүүлдэг билээ.

Их уншсан

холбоотой мэдээ