Монгол Юань гүрний үед байгуулагдсан улаа өртөөтэй танилцлаа

2018-06-14 14:15:29
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


Өөрчлөлт шинэчлэлт·40 жил "Бүс ба зам"-ын Хятад улс дахь аялал-Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын зүүн замын баг өнөөдөр буюу 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Жанчхүү хотын Хуай Лай Шяньд байрлах Жи Мин улаа өртөө, Чан Чэн Сан Гань архины ХХК болон Гуань Тин ус намгархаг газрын парктай танилцлаа.


Жи Мин улаа өртөө нь түүхэнд Бээжин дагуух орны хамгийн чухал улаа өртөөний нэг бөгөөд Хятад улсад одоог болтол илрүүлээд байгаа хамгийн бүрэн бүтэн, хамгийн их цар хүрээг эзэлж байгаа улаа өртөөний барилга юм. Тус улаа өртөө нь түүх, соёл урлаг, шинжлэх ухаан, соёлын болон нийгмийн маш өндөр үнэ цэнтэй юм.


Улаа өртөөг анх Юань гүрний үед байгуулсан бол Мин гүрний үед Бээжин хот дагуух орны хамгийн том улаа өртөө болсон байна. 1913 онд Хятадын Засгийн газар улаа өртөөг устгаж шуудан товчоо байгуулах бодлого хэрэгжүүлсний дараа Жи Мин улаа өртөө түүхийн хуудаснаас хасагдсан байна.


2001 онд Жи Мин улаа өртөө нь Хятадын төрийн зөвлөлөөс зарласан тав дахь гол түүхэн зүйлсийг хамгаалах байгууллагын нэрсэд жагссан байна. 2003, 2005 онд Америкийн дэлхийн соёлын өвийн сангаас зарласан дэлхийн устах аюултай 100 соёлын өвийн нэрсийн жагсаалтад орсон бөгөөд нэгдүгээрт жагсаж байна.


ЧанЧэнСанГаньархины компани нь 1994 онд байгуулагджээ. Тус компанийн умард зүг 100 км зайд СанГаньгэх нэртэй гол урсаж байгаа нь тус компанийн нэрийн үүсэл гарал аж. Хятадын усан үзмийн архины үйлдвэрлэлийн салбартаа хамгийн эрт усан үзмийн хүрээлэн байгуулсан нь тус компани юм байна. Мөн цар хүрээгээр хамгийн том, хамгийн олон төрөл зүйлтэй, хөрөнгө оруулалт,мэргэжилтехникийн хувь ч олон улсын хэмжээнд нэр хүндтэй усан үзмийнархиныүйлдвэр болно. Тус компанид мэргэжлийн өндөртүвшний, туршлагатай 100 гаруй ажилтан ажиллаж байна.


ГуаньТинус намгархаг газрын парк нь нийт 13097 га талбайтай. Тус паркийн ус намгархаг газрын ерөнхий байдал болон аялал жуучлалын нөөцийн байдлыг үндэслэж экологийн хамгаалалтын бүс, сэргээн бүтээн байгуулах бүс, шинжлэх ухааныг ухуулан сурталчлах бүс, хариуцан үйлчлэх бүс болон зохистой ашиглах бүс гэсэн 5бүсэдхувааж, ус намгархаг газрыг хамгаалах, зүй зохистой ашиглах, шинжлэх ухаанчаар хамгаалалт хийх, эв нэгдэлтэй хөгжүүлэх зэрэг дөрвөн зарчмыг үндэслэж паркаа бүтээн байгуулж байна.


ХуайЛайШянийчухал экологийн бүтээн байгуулалтын төслийн хувьд Хятадын нийслэл Бээжингийн усны чанар чансааг дээшлүүлэх, тухайн газар орны ус намгархаг газрын экологийн системийг хамгаалах, бүс нутгийн биологийн төрөл зүйлийг нэмэгдүүлэх талд тус парк нь маш чухал ач холбогдолтой юм. Мөн нийгэм, эдийн засгийн хөгжлийн талаар маш сайн үр дүн үзүүлэх юм байна.

Их уншсан

холбоотой мэдээ