Тайвас хошууны Гүнбулаг сум овоогоо тахив

2018-06-28 19:20:58
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

6-р сарын 26 буюу билгийн улирлын 5-р сарын 13-нд Шилийнгол аймгийн Тайвас хошууны Гүнбулаг сумын ард олон Үчи буюу Таван хошуу овоогоо тахилаа.

Тайвас хошууны Гүнбулаг сумын Үчи гацаа Таван хошуу овоог жил бүрийн билгийн улирлын 5 сарын 13-нд тахиж нутаг усныхаа зон олны ажил үйлс, аз жаргал, мал сүрэг тарган, хур бороо элбэг, бэлчээр ус сайхан байхыг даатган бэлгэдэж, найр наадам хийж, хүчит бөх барилдуулан, хурдан морь уралдуулж нутгийн түмэн олноо баясгадаг уламжлалтай билээ. 

Тайвас хошууны Гүнбулаг сумын малчид Таван хошуу овоогоо уламжлалт заншлын дагуу тахиж, дараа нь найраа эхлүүлэн бөхөө барилдуулж, морь уралдуулсан байна. 
Тус хошууны байгаль орчноо хамгаалах сайн дурынхны "А.Э.И" нийгэмлгийн гишүүд наадмын талбайн хог хаягдлыг түүж, орчин тойрноо хамгаалахыг уриалан, сайн дурын үйл ажиллагаа зохион явуулжээ.

Өвөр Монголын Шилийнгол аймгийн Тайвас хошууны Гүнбулаг сумын Таван хошуу гацааны 75 настай Эрдэнэхүрэл гуай овооны тахилгын тухай наадмын талбайгаас танилцуулсан юм. 


Хөвчин, Болор нар мэдээлэв

Их уншсан

холбоотой мэдээ