Ардын дууны “Чулуун” цомгийн нээлт боллоо

2018-08-25 19:59:21
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ардын дууны “Чулуун” цомгийн нээлт боллоо

Өвөр Монголын залуу дуучин Д.Давшилтын "Чулуун" хэмээх бие даасан анхны цомгийн нээлт Бээжин хотод боллоо. Тус цомогт Өвөр Монголын Хишигтэн нутгийн “Чин цагаан галуу”, “Хишигтэн таван хайрхан”, “Гөлгөр мөнгөн туухай” зэрэг ардын 8 дуу багтжээ. Цомгийн нээлтийн арга хэмжээнд ӨМӨЗО-ны Улаанхад хотын Хишигтэн хошууны холбогдох байгууллагын дарга, төлөөлөгч, Бээжин хот дахь Хишигтэн хошууны нутгийн зөвлөл, Бээжинд уран бүтээлээ хийж буй дуучид зэрэг 100 гаруй хүн оролцлоо.

Ардын дууны “Чулуун” цомгийн нээлт боллоо

"Чулуун" цомог олны дунд тэр бүр дуулагдахаа больсон, мартагдах шахсан ардын дууг дахин амилуулж, сонсогч олонд хүртээл болгосноороо онцлог юм.

Ардын дууны “Чулуун” цомгийн нээлт боллоо

Д.Давшилт бол ӨМӨЗО-ны Улаанхад хотын Хишигтэн хошууны Баянцагаан сумын уугуул, 2002 оноос нутгийнхаа Улаанмөчир чуулгаас уран бүтээлийн гараагаа эхлүүлж, хожим Дэдмаа урлагийн дээд сургууль, Бээжинд дэх Төвийн үндэстний их сургуульд уртын дуу, урлаг судлалын чиглэлээр суралцсан, язгуур урлагийн “Их Цэцэн” хамтлагийг үүсгэн байгуулж, АНУ, Герман, Финланд зэрэг олон улс оронд тоглолтоо хийсэн байсан чадварлаг уран бүтээлч юм.

Ардын дууны “Чулуун” цомгийн нээлт боллоо

Ардын дууны “Чулуун” цомгийн нээлт боллоо

Ардын дууны “Чулуун” цомгийн нээлт боллоо

Ардын дууны “Чулуун” цомгийн нээлт боллоо

Их уншсан

холбоотой мэдээ