2018 оны Бээжингийн зулын баяр

2018-12-05 17:13:43
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Монголчууд өвлийн тэргүүн сарын билгийн тооллын 25-ны өдрийг соён гийгүүлэгч их билгийн хүн Богд Зонхова орчлонд мэндэлж мэлмий гийсэн ‘’их дүйчэн өдөр’’ хэмээн тэмдэглэж ирсэн түүхтэй. Энэхүү өдрийг монголчууд мөн “Зулын 25” хэмээн нэрийдэж, буян үйлдэж, ном хурж, зул өргөдөг. Тэгвэл энэхүү билэгт сайн өдөр Бээжин хотод суугаа Шинжаан нутгийн Ойрд монголчууд нэгэн дор цуглан зул өргөн буян хураалаа.

Монгол улсад энэ өдөрт ихэвчлэн гэртээ зул өргөх, хийдэд очин мөргөж номын дуу сонсох, цагаан хоол идэх тэргүүтнээр хүндэтгэн өнгөрүүлдэг бол Ойрд ястан эл өдрийг “Зулын баяр” хэмээн хүндэтгэн нэрийдэж аав ээж, ах дүү, найз нөхдөөрөө цуглан зул өргөн бие биендээ баярын мэнд хүргэж, бие биелгээ хийж, дуулж хуурдан өнгөрөөх нь газар газрын монголчуудын бас нэгэн өвөрмөц соёл харагдаж байсан юм.

Их уншсан

холбоотой мэдээ