Бээжингийн Хувцас дизайны их сургуулийн олон улсын өдөрлөг болов

Алтаннавч 2019-06-22 16:59:26
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

6-р сарын 21-нд Бээжингийн Хувцас дизайны дээд сургуулийн олон улсын II өдөрлөг буюу 2019 оны төгсөгчдийн бүтээлийн үзэсгэлэн тус сургуульд боллоо.

"INTER-ZONE" уриатай олон улсын өдөрлөг гурван агуулгаар зохиогдсон байна. Тухайлбал, Бээжингийн хувцас дизайны 2019 оны төгсөгчдийн бүтээлийн үзэсгэлэн, олон орны үзэсгэлэн худалдаа, урлагийн үзүүлбэр зэрэг болно.

Төгсөгчдийн бүтээлийн үзэсгэлэнд Монгол, Иран, БНСУ, Мяньмар, Малайз болон Хятадын Хонконг, Макао, Тайван зэрэг улс орон, бүс нутгийн 23 оюутны 81 бүтээлийг дэлгэн үзүүлсэн байна.

Болор, Сандаг нар мэдээлэв.

Их уншсан

холбоотой мэдээ