​Баярын цэнгүүн "Дорно зүг туяарлаа" хөгжмийн аялгуунд нээгдлээ

2019-10-01 21:37:13
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

10-р сарын 1-ний 20 цагт Тянь-Аньмэнийн талбайд улсын баярын цэнгүүн боллоо. Баярын цэнгүүний үйл ажиллагаа гол сэдэвт тоглолт, төв талбайн цэнгүүн, салютын шоу зэрэг хөтөлбөрийн дагуу 90 минут үргэлжилжээ.

Гол сэдвийн тоглолтын бүсэд, 3290 оролцогч гэрлэн дэлгэц, тоглолтын хэрэгсэл барьж, БНХАУ хөл дээрээ боссон, баяжин хүчирхэгжсэн аугаа их үсрэнгүй түүхийг харуулсан юм.

Төв талбайн цэнгүүн олон газрын өвөрмөц онцлог бүхий үндэстнүүдийн соёлыг харуулахаар гол болгож, олны сайн мэддэг, сонсох дуртай 40 орчим сонгодог дуу, үүнээс баярын цэнгүүнд оролцсон бүх хүн хамтдаа "Би эх оронтойгоо" зэрэг 16 сонгодог дууг дуулсан байна.

Үдэш болсон салютын шоуны үеэр, янз бүрийн өндөрт цацрах, онцгой зураг дүрс бүхий салют буудуулж, цэнгүүний үйл ажиллагаатай уялдан сүр жавхлантай үзэмжийг бүрдүүлж, бүх Хятадын үндэстнүүдийн ард түмний мэлмийг мялаасан юм.

Их уншсан

холбоотой мэдээ