Эрээн хот тусламжийн эд барааг хилээр шуурхай нэвтрүүлжээ

2020-03-25 22:21:37
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

3-р сарын 25-ныүдээс өмнө, БНХАУ-аасМУ-д тусалсан тахлаас сэргийлэх эд барааг Эрээн хотын авто боомтоор нэвтрүүлэхэд тус боомтын хилийн хорио цээр, хяналт шалгалтын байгууллага “ногоон гарц” ажиллуулж, тусгай байцаагч томилон, 10-хан минутад бүх гүйцэтгэлийг биелүүлж, тусламжийн эд барааг шуурхай нэвтрүүлсэн байна.

Шинэ төрлийн коронавирус дэгдсэний дараа,МУ-ынерөнхийлөгч Халтмаагийн Баттулга БНХАУ-д айлчилж, 30 мянган хониортусалж, тахлын эсрэг Хятад улсын хүчин чармайлтыг дэмжиж буйгаа мэдэгдсэн бол,МУ-ынзасгийн газар, нийгмийн олон салбарынхан олон арга замаар Хятад улсын тахлын эсрэг тэмцлийг дэмжиж, “зовох цагт нөхрийн чанар танигдана”, “тэвдэж явахад тэвнээр туслах” зэрэг ардын цэцэн үгийг практик дээр гэрчилж, Хятад, Монгол хоёр орон бол жаргал зовлонгоо хуваалцсан сайн хөрш, сайн түнш, сайн ахан дүүс гэдгийг харуулсан юм.

Харин өдгөөМУ-д шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан 10 хүн гарч, тахлынэрсэгтэмцэл хүнд байгаа үед БНХАУ-ынталаас яаралтай тусламжийн эд барааг хүргэж, хариу туслалцаа үзүүлж байна. Эдгээр эд бараанд 5016 ширхэгнуклейнхүчлийг шалгах урвалж, эмчилгээний зориулалттай 5000 амны хаалт, мэс заслын зориулалттай 5000 амны хаалт, ганц удаагийн зориулалттай 1000 хамгаалалтын хувцас зэрэг байгаа юм.

Их уншсан

холбоотой мэдээ