Хүбэй мужийн олон газрын нисэх онгоцны буудлууд нислэгээ сэргээх бэлтгэлээ хангаж эхлэлээ

2020-03-26 22:03:42
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ойрын өдрүүдэд Хүбэй мужийн Ичан, Шян-Ян, Эньши зэрэг хотуудын нисэх онгоцны буудал нислэгээ сэргээх бэлтгэлээ хангаж эхэллээ.

Ичан хотын Авран туслах ангийн 50 гаруй ажилчин онгоцны буудлын ариутгаж халдваргүйжүүлэх ажлыг гүйцэтгэж, нийт 57 мянган ам дөрвөлжин метр талбайг халдваргүйжүүлжээ.

Шян-Ян хотын нисэх онгоцны буудлын нислэгээ сэргээх бэлтгэл ажил бүрэн хангагдаад байгаа бөгөөд өдөр болгон цэвэрлэгээ хийж, ариутгаж халдваргүйжүүлэн, цонхоо нээж 24 цагаар агаар сэлгэж байна.

Эньши хотын нисэх онгоцны буудлын ажилтнууд өдөр болгон тоног төхөөрөмжөө шалган, ажлын механизмаа боловсруулан, нислэгээ сэргээхэд бэлэн болоод байна.

Их уншсан

холбоотой мэдээ