Лондон дахь Кингс коллежийн Хятад судлалын төвийн захирал Керри Браун: Цар тахлын асуудлыг улс төржүүлэх ёсгүй

2020-05-12 10:33:40
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХТРТ-ын сэтгүүлч Ян Шаньшань: Урилгыг маань хүлээж авч ярилцлага өгч байгаад маш их баярлалаа. Сүүлийн үед барууны улс орнуудад шинэ төрлийн коронавирусийн халдвараас болсон хохирлыг Хятад улс төлөх ёстой гэж ярих боллоо. Энэ талаар та ямар бодолтой байна?

Лондон дахь Кингс коллежийн Хятад судлалын төвийн захирал Керри Браун: Олны яриад байгаа хохиролд бодитой тоо гаргахын аргагүй, тэгээд ч улс төрийн хувьд их эмзэг асуудал болох юм. Учир нь аль нэг тал нь хариуцлага хүлээх ёстой болдог, зарим хүн 120 жилийн өмнө Европын орнууд Хятад улсыг түрэмгийлж, нутаг дэвсгэрийг нь талчиж байсан тухай ч ярьж байна. Миний бодлоор өнөөгийн нөхцөл байдалд хамгийн ухаалаг шийдэл нь эдийн засгийн маш ноцтой хямрал нүүрлээд буйг хүлээн зөвшөөрч, энэ сорилт шалгалтыг хамтаар даван туулах явдал юм. Эдийн засгийн илүү нягт харилцааг байгуулах нь сорилтыг ялан давах цорын ганц арга зам гэж би үзэж байна. Үүнийг бүх улс орнууд онцолж байна. Улс орнууд өөр өөрийн нөхцөл боломжтой тул бид хамтаар хичээн зүтгэж, эдийн засгийн өсөлтөө тогтвортой болгох шаардлагатай. Тиймээс ийм үед нөхвөр, төлбөр авах тухай ярих нь буруу юм, энэ бүхэн бидний хамтын хариуцлага юм.


Ян Шаньшань: Америкийн засгийн газрын албан тушаалтан, онцгойлон зарим өндөр дээд албан тушаалтнууд Хятадыг байнга буруутгаж байгааг бид анзаарсан, тухайлбал сенатын зарим гишүүд Хятад улсын эзэмшиж буй АНУ-ын бондыг царцаахыг шаардаж, зарим нь цар тахлаас болсон хохирлыг Хятад улсаар төлүүлэхийг шаардаж байна. Үүний зэрэгцээ тэд мөн Хятадад ирж вирусийн эх үүсгэврийг шалгах хүсэлт тавьж, хэл амаар дайрч доромжлон, вирус нь Үхань хотын лабораториос үүсэлтэй хэмээн ор үндэслэлгүй яриаг бий болгож байна. Ийм байдлыг бий болгосон шалтгаан нь юм бэ?

Керри Браун: Хятад болон бусад улс орнуудыг багтаасан дэлхийн бүх улс орон бүс нутаг вирусийн эх үүсгэвэр, үүссэн шалтгааныг мэдэх шаардлагатай болоод байна. Энэ бол ойлгомжтой зүйл, гэвч бид энэ асуудлыг улс төржүүлэх ёсгүй хэмээн үзэж байна. Миний бодлоор вирусийн эх үүсгэврийг олоход хэн нэгнийг шүүмжлэх биш харин үнэн мөнийг нэн даруй олж тогтоон, өнөөгийн болон цаашдын халдварын эх үүсвэрээс урьдчилан сэргийлэх ажилд тус болох нь зүй юм. Хятад болон бусад улс орнуудын эрдэмтэн судлаачид үүний төлөө хичээн ажиллаж байна. Харин Хятад, Америкийн хооронд оршиж буй асуудал их хүнд байгаа. Гэтэл эдгээр асуудал нь цар тахлаас өмнө, тэр ч байтугай Трамп ерөнхийлөгч болохоос ч өмнө оршиж л байсан, Трамп ерөнхийлөгч болсны дараа асуудлыг хүндрүүлсэн. Америкийн улс төрчид, онцгойлон Бүгд найрамдах намын хувьд энэ нь Хятад, Америкийн зөрчлийг улам гүнзгийрүүлэх боломж болсон. Нөгөө талаас энэ нь улс төрчдийн, нэн онцгойлон олон намын тогтолцоот орны улс төрчдийн алдаа буруугаа хэн нэгэнд тохох сурсан зан юм. Тэд алдаа буруугаа хүлээн зөвшөөрөхгүй нь мэдээж. Хэн ч алдаа буруугаа өөрөө хүлээн зөвшөөрдөггүй. Зарим улс төрчид энэ миний асуудал биш бусдын алдаа хэмээн ярьдаг, онцгойлон сонгууль дөхөж буй үед бүр ч тийм байдаг. Америкийн хувьд 11-р сард болох сонгууль ойртох тусам улам илэн далангүй болдог. Харин Америкийн улс төрийн ийм онцлог нь олон улсын харилцаанд оршиж буй зарим асуудлыг улам ноцтой болгож байна.


Ян Шаньшань: Баярлалаа, Ноён Браун, ярилцлага өгсөнд баярлалаа.

Их уншсан

холбоотой мэдээ