Тариалангийн хар хөрсийг үр ашигтай хамгаалах хэрэгтэй

2020-07-23 16:41:02
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 22-нд Хятадын зүүн хойд нутгийн Гирин мужид ажиллажээ. Тэрээр Төв хороонд ирж ажилласны дараа найм дахь удаагаа Зүүн хойд нутагт ажиллаж байгаа нь энэ юм. Мөн өдөр Ши Жиньпин зүүн хойдын үр тарианы сан гэж нэрлэгдсэн Сыпин хотод ажиллажээ.

Сыпин хотын Лишү шяньд Ши Жиньпин Хятадын хамгийн том эрдэнэ шишийн стандартчилан үйлдвэрлэх баазтай танилцаж, үр тарианы үйлдвэрлэл, хар хөрс хамгаалан ашиглаж буй байдлыг ойлгожээ. Тэрээр тариалан газрын ховор нандин гэж нэрлэгдэг хар хөрсийг үр ашигтай хамгаалах хэрэгтэй гэж онцолжээ.

Тухайн газар эрдэнэ шишийн сүрлээр тариалан газрыг бүрхэх төсөл хэрэгжүүлэн, улмаар нимгэрч буй хар хөрст тариалан газар хөнжил нөмрүүлсэн шиг болдог. Энэ нь хөрсийг сайжруулан, байгаль орчныг хамгаалж, үр ашгийг дээшлүүлнэ. Уг бааз энэ онд 750 сая килограмм эрдэнэ шишийн ургац авч, тариачдын орлого 25 сая юаниар нэмэгдэх төсөөлөлтэй байна.

Их уншсан

холбоотой мэдээ