Ши Жиньпин Орост төрийн айлчлал хийж байна
2017-07-03 21:34:34  

Ши Жиньпин Орост төрийн айлчлал хийж байна

Хятад улсын дарга Ши Жиньпин тухайн орон нутгийн цагаар 3-ны үдээс хойш Москвад хүрэлцэн очиж, ОХУ-д хийх төрийн айлчлалаа эхлүүллээ.

Ши Жиньпин Орост төрийн айлчлал хийж байна

Тухайн орон нутгийн цагаар 2 цаг 30 минутын үеэр Ши Жиньпиний суусан тусгай нисэх онгоц Москвагийн Внуково тусгай нисэх онгоцны буудалд буулаа. Ши Жиньпин болон түүний гэргий онгоцны хаалгаар буухад Оросын засгийн газрын өндөр зэргийн албан тушаалтан халуунаар угтан авав.

Ши Жиньпин Орост төрийн айлчлал хийж байна

Ши Жиньпин Орост төрийн айлчлал хийж байна

Ши Жиньпин нисэх онгоцны буудалд зохиосон угтах ёслолд оролцов. Ши Жиньпин Хятадын засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс найрсаг Оросын засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ болон сайн сайхны ерөөл дэвшүүллээ. Тэрээр хэлэхдээ, миний бие Хятад улсын дарга болсноос хойш ОХУ-д 6 дахь удаагаа айлчилж байгаа болно. Ерөнхийлөгч В. Путинтай хоёр талт харилцааг гүнзгийрүүлэх, Хятад Оросын олон салбарын хамтын ажиллагааг урагшлуулах, түүнчлэн хамтаар сонирхож буй том чухал олон улсын, бүс нутгийн асуудлаар гүнзгий санал солилцож, түүнчлэн хоёр орны нийгмийн олон салбарын найрсаг хүмүүстэй өргөнөөр харилцахыг хүсэн хүлээж байна. Энэ удаагийн айлчлал Хятад Оросын иж бүрэн стратегийн түншийн харилцаа улам урагш хөгжихийг ахиулах айлчлал болно гэдэгт эргэлзэхгүй байна гэжээ.