"Албан байгууллагын байр сууц, тэнхим хүрээлэнг удирдах дүрэм"-ийг батлав
2017-08-19 16:03:17  

"Албан байгууллагын байр сууц, тэнхим хүрээлэнг удирдах дүрэм"-ийг батлав

18-нд, ерөнхий сайд Ли Кэчян Төрийн зөвлөлийн ажлын  хуралдааныг даргалан, аж ахуй эрхлэлтийн татварыг нэмүү өртгийн татвар болгосон  жил гаруйн туршилтын тайланг сонсож, өөрчлөлт шинэчлэлийн үр дүнг нэмэгдүүлэн,  эдийн засгийн бүтцийг сайжруулах ажлаа бэхжүүлэхийг шаардав. Мөн "Албан  байгууллагын байр сууц, тэнхим хүрээлэнг удирдах дүрэм"-ийг хянан баталж,  нийтийн хөрөнгийн эх үүсвэрийг эдийн засгаа хөгжүүлж, ардын амьжиргааг  сайжруулахад түлхүү зарцуулах шийдвэр гаргалаа.

Аж ахуй эрхлэх татварыг нэмүү өртгийн татвар болгон,  санхүү, эдийн засгийн идэвхтэй бодлогын үр ашгийг нэмэгдүүлж байгаа нь  үйлдвэрлэл нийлүүлэлтийн бүтцийн шинжтэй өөрчлөлтийг ахиулах чухал арга хэмжээ  төдийгүй сүүлийн жилүүдэд Хятад орны хэрэгжүүлж буй татварыг хөнгөлөх  хамгийн том өөрчлөлт шинэчлэл, мөн тус сонгуулийн засгийн газрын хэрэгжүүлж буй  санхүү, эдийн засгийн татварын тогтолцооны өөрчлөлтийн хамгийн чухал тал юм. Энэ  арга хэмжээ тодорхой үр дүнд хүрч, бүх төрлийн салбарын татварын хэмжээ өсөлгүй,  буурсаар байна. Цаашдаа олон салбарын доголдолтой асуудлуудыг шийдвэрлэн,  өөрчлөлт шинэчлэлийг тасралтгүй гүнзгийрүүлнэ гэж хурлын шийдвэрт заасан  байна.