Ли Кэчян АНУ-ын ерөнхийлөгч Трамптай уулзав
2017-11-10 17:25:16  

Ли Кэчян АНУ-ын ерөнхийлөгч Трамптай уулзав

ХОУР-гийн мэдээ: Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 9-ний үдээс хойш Ардын их хурлын ордонд Хятадад төрийн айлчлал хийж буй АНУ-ын ерөнхийлөгч Трамптай уулзжээ.

Ли Кэчян АНУ-ын ерөнхийлөгч Трамптай уулзав

Ли Кэчян: Хятад, Америкийн харилцаа өнөөгийн байдлаар тогтвортой хөгжиж байна. Ши Жиньпин дарга болон эрхэм ерөнхийлөгч олон удааны амжилттай яриа, уулзалтыг хийсэн. Энэ удааны айлчлалын үеэр ч мөн ач холбогдол ихтэй уулзалт болж, хоёр орны харилцаа болон хамтын ажиллагааны тараар маш чухал хамтын ойлголтод хүрсэн байна. Хоёр улс дээд зиндааны идэхтэй харилцаа болон гүнзгий ойлголцлоо баримтлан, хоёр талт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, шинэ эрч хүчийг бий болгон, хоёр орны харилцааг шинэ төвшинд хүргэж хэрэгтэй юм гэжээ.