Ши Жиньпин Эквадорын Гвиней улсын ерөнхийлөгчтэй уулзав
2018-09-02 16:29:16  

Ши Жиньпин Эквадорын Гвиней улсын ерөнхийлөгчтэй уулзав

  2-нд АИХ-ын ордонд БНХАУ-ын дарга Ши Жиньпин   Эквадорын Гвиней улсын ерөнхийлөгч Обиантай уулзав. 
 Ши Жиньпин: Хятад, Эквадорын Гвиней   найдвартай түнш, анд нөхөд бөгөөд хоёр орны иж бүрэн хамтын ажиллагааны түншийн   харилцааг тасралтгүй шинэ эрч хүчээр сэлбэж байна. Хоёр тал төр улсаа засах, эрх   баригч намын байгуулалтын туршлагаа солилцон, хоёр талын язгуур ашиг сонирхол,   харилцан анхаарч буй асуудлаар бие биеэ дэмжих ёстой. Эквадорын Гвиней улс Нэг   бүс нэг замын бүтээн байгуулалтад оролцохыг Хятад улс дэмжинэ. Хятадын аж ахуйн   нэгжүүд тус улсын дэд бүтцийн бүтээн байгуулалтад оролцож, хүний нөөц,   боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлалын салбар дахь солилцоо, хамтын ажиллагааг   ахиулан, Эквадорын Гвиней 2020 оны хөгжлийн төлөвлөгөөгөө биелүүлэхэд туслан,   НҮБ зэрэг олон талт байгууламж дахь стратегийн хэлхээ холбоо, хамтын   ажиллагаагаа эрчимжүүлэхийг дэмжинэ гэжээ.

Ши Жиньпин Эквадорын Гвиней улсын ерөнхийлөгчтэй уулзав

Обиан: Хятад улс бол олон   улсын чухал, идэвхтэй хүчин юм. Эквадорын Гвиней улс Хятад улстай харилцаагаа   хөгжүүлэхийг дээд хэмжээгээр чухалчилж, "нэг Хятад"-ын зарчмыг хэлбэрэлтгүй   баримтална. Урт удаан хугацаанд Хятад улс туслалцаа дэмжлэгт үзүүлсэнд талархаж   байна. Хятад улсын хөгжлийн туршлагаас суралцаж, харилцан ашигтай хамтын   ажиллагаагаа гүнзгийрүүлэн, олон улс болон бүс нутгийн үйл хэрэгт хэлхээ   холбоогоо эрчимжүүлэхэд бэлэн байна. Хятад, Африкийн хамтын ажиллагааны   Бээжингийн дээд хэмжээний хурлыг хүсэн хүлээж, Африк, Хятадын ард түмэнд улам их   үр ашиг хүртээнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ. 
Уулзалтын дараа тэд хоёр орны хамтын   ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцсон байна.