Ши Жиньпин Юньган агуйтай танилцав
2020-05-12 16:29:39  

5-р сарын 11-ний үдээс хойш, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Шаньши мужийн Датүн хотын Юньган агуйтай танилцжээ. Тэрээр агуйд байрлах эртний бурхдын шуумал, баримал, ханын зураг зэргийн талаар мэргэжлийн хүмүүсийн танилцуулгыг сонсож, тэнд аялж яваа жуулчидтай дотнын яриа өрнүүлсэн байна.

Датун хотоос 16 километрийн зайд орших Юньган агуйн бурхдын чуулбар нь Хятадын нутагт буддын шашин дэлгэрсэн 2000 жилийн түүхэн дэх Буддын соёлын хамгийн том дурсгалт газар бөгөөд эндхийн олон арван агуйн дотор хананд сийлбэрлэн урласан бурхдын хөрөг дүрүүд нь хэмжээ, хэлбэр, хийцээрээ дахин давтагдашгүй гайхамшигт урлагийн бүтээлд тооцогддог юм. Мянга гаруй чулуун бурхадтай энэ газрыг ЮНЕСКО-ноос дэлхийн соёлын өвд бүртгэн авсан байдаг.