Хоёр чуулганд малчин Цолмонгийн дэвшүүлсэн санал
2020-05-25 12:30:19  

Өвөр монголын Улаанцав хотын Дөрвөд хошууны малчин Цолмон Бээжин хотноо болж буй Хятадын хоёр чуулганд төлөөлөгчөөр оролцож байгаа билээ. Тэрээр Бүх Хятадын АТИХ-д дараах хэдэн санал санаачлага дэвшүүлж байгаагаа ярьсан юм. Тухайлбал, хөдөө нутгийн хүн малын ундны усны суурь төхөөрөмжийг сайжруулах, үндсэн шатны монгол эмнэлгийн тоног төхөөрөмжийг төгөлдөржүүлэх, мэргэжлийн эмч сувилагч дутагдаж буй асуудлыг шийдвэрлүүлэх түүнчлэн хуулийн байгууллага нэгжид ажиллаж буй монгол хуульчдын тоог нэмэгдүүлэх зэрэг болно. Видео бичилгийг Өвөр Монголын Улаанцав хотын радио телевиз хангав