Цар тахлын улмаас улс орнууд хорио цээрийн дэглэм барьж, худалдааны төв, хүнсний захуудын үйл ажиллагааг түр зогсоосон юм. Харин саяхан Мексик хотын “Iztapalapa” нэртэй хороололд байрладаг хүнсний зах эрүүл мэнд, ариутгал, халдваргүйжүүлэлтийн хатуу чанга дэглэм, арга хэмжээ авсан нөхцөлд хоёр сар алгасаад үйл ажиллагаагаа сэргээжээ. Өвчин хижгээс сэргийлэх зорилгоор хүнсний захын лангуу бүрийг гялгар уутаар бүрхэж, тусгаарласан байна.