Хятадтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн гүнзгийрүүлэхийг хүсэж байна
2021-12-14 18:39:41
Share
Share this with Close
youtube WeChat

Чили, Колумб, Мексик, Перу улсаас бүрдсэн Латин Америк Номхон далайн холбоо нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа түншүүдтэйгээ хамтын хөгжилд хүрэх, худалдаа хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө хичээн зүтгэж байна. Хятад улс тус байгууллагын ажиглагч орны хувьд, Латин Америк Номхон далайн холбооны дөрвөн гишүүн орны хамтын ажиллагааны чухал түнш төдийгүй худалдааны гол түнш юм. Даяаршлын судалгааны төвийн 13-ны өдөр зохион байгуулсан симпозиум дээр, Латин Америк Номхон далайн холбооны орнуудаас Хятадад суугаа хэд хэдэн элчин сайд Хятад улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, солилцоогоо бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.   

2011 оны 4-р сард байгуулагдсан Латин Америк Номхон далайн холбоонд одоогоор Чили, Колумб, Мексик, Перу улс гэсэн албан ёсны дөрвөн гишүүн оронтой байж, 230 сая хүн амыг хамарч, Латин Америк тивийн ДНБ-ы бараг 40%, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 40 орчим хувь болон худалдааны 60 орчим хувийг эзэлдэг байна. Хятад улс бол тус байгууллагын ажиглагч орон бөгөөд түүний худалдааны гол түншүүдийн нэг юм.   

Колумб бол Латин Америк Номхон далайн холбооны жижүүр дарга орон юм. Колумб улсаас Хятадад суугаа Элчин сайд Монсалве хэлэхдээ: Хятад улстай хамтын ажиллагаагаа үргэлжлэн гүнзгийрүүлж, эдийн засгийн өсөлт болон тогтвортой хөгжлийг ахиулах стратегийг хамтдаа боловсруулахад Латин Америк Номхон далайн холбоо бэлэн байна гэжээ. Тэрээр хэлэхдээ: Хятадын аж ахуйн нэгжүүд орон нутгийн үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулахыг дээрх дөрвөн орон сайшаах төдийгүй Хятадын аж ахуйн нэгжүүд шинэлэг салбаруудад хөрөнгө оруулахыг нэн ихээр сайшаах болно гэжээ. 

Тэрээр хэлэхдээ: “Ирээдүйд Хятад улс хийгээд Латин Америкийн орнууд хоорондын харилцаа холбоо эрчимжихийг дагалдан Хятадын нэн олон аж ахуйн нэгжүүд Латин Америк Номхон далайн холбооны орнуудын үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулахыг хүсэж байна. Зөвхөн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлээд зогсохгүй шинэлэг салбарууд дахь хөрөнгө оруулалтаа нэн ихээр нэмэгдүүлэх болно. Жишээлбэл цар тахал дэлгэрсээр байгаа өнөөгийн нөхцөлд Хятадын эм бэлдмэлийн цөөн бус аж ахуйн нэгж Латин Америкийн бүсэд хөрөнгө оруулах боломжийг хайсаар байгаа. Харин ногоон хөгжлийн хувьд, Латин Америкт шинэ эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах боломж маш их байгаа бөгөөд Хятадын цөөн бус аж ахуйн нэгж нэгэнт энэ талаар байршуулалт хийгээд байгаа. Шулуухан хэлэхэд, Хятадын аж ахуйн нэгжүүд өндөр нэмүү өртөгтэй салбарт хөрөнгө оруулахыг хүсэн хүлээж байна” гэжээ.   

Мексик улсаас Хятадад суугаа Элчин сайд Сидекури үзэхдээ: маш их алслагдаж байгаа учраас Хятадын хэрэглэгчид Латин Америк Номхон далайн холбооны дөрвөн орны талаар дутуу ойлголттой байдаг. Иймээс Латин Америк Номхон далайн холбооны орнууд хийгээд Хятад хоорондын нийгэм соёлын харилцаа ялангуяа ард иргэд хоорондын ойлголцлыг нэмэгдүүлэх нь хоёр талын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой юм гэжээ. 

Тэрээр хэлэхдээ: “Дээрх дөрвөн орон хийгээд Хятад улсын хооронд өндөр үр ашигтай, нээлттэй, хөгжил цэцэглэлтэй, тасралтгүй өссөн худалдааны үндэс суурь хэвээр байсаар юм, миний үзэхээр өргөн утга дээрх‘танил даслын хэмжээ’-г нэмэгдүүлж, Латин Америкийн брэндийн талаарх ойлголтыг дээшлүүлэх шаардлагатай байна. Энэ талаар зөвхөн уламжлалт худалдааг ахиулах арга барилууд хангалтгүй юм, бид соёл, жуулчлал тэрчлэн иргэд хоорондын найрсаг харилцааг нэмэгдүүлэх арга хэлбэрээр дамжин иймэрхүү ‘танил даслын хэмжээ’-г дээшлүүлэх шаардлагатай байна, үүнийг манай дөрвөн орон бас эрчимжүүлэх шаардлагатай байгаа” гэжээ.   

Хятад бол Перу улсын худалдааны хамгийн том түнш юм, Перу улсаас голцуу уул уурхайн бүтээгдэхүүн хийгээд нэрс зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн импортолдог байна. Перу улсаас Хятадад суугаа Элчин сайд Кесада хэлэхдээ: хойшид Хятад руу экспортлох чадавх нэн олон туйл тийш хөгжихийг хүсэн хүлээж байна. Түүнчлэн Хятадын аж ахуйн нэгжүүд Перу улсад хөрөнгө оруулахыг сайшааж байна гэжээ. 

Тэрээр хэлэхдээ: “Одоогоор Перу улсаас Хятад руу олонхдоо өргөн хэрэглээний анхан шатны бүтээгдэхүүнүүд экспортолж байна, бид экспортын бүтээгдэхүүний төрөл зүйлээ өргөжүүлж, өндөр нэмүү өртөгтэй нэн олон бүтээгдэхүүнийг Хятад руу экспортлохыг хүсэж байна. Бас Перу улсын бүтээгдэхүүнийг Хятадын зах зээл рүү нэвтрүүлэх түвшинг дээшлүүлэх шаардлагатай байна. Үүнээс гадна, ирээдүйд хоёр орон шинжлэх ухаан технологи хийгээд иноваци зэрэг Хятадын давуу салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсэж байна” гэжээ. 

\Ганаа орчуулав\