"Америк маягийн ардчилал"-ын нууцыг тайлах нь
2021-12-15 16:36:20
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн орон нутгийн цагаар 12-р сарын 13-ны байдлаар АНУ-д Ковид-19 халдвараар бүртгэгдсэн хүний тоо 50 саяд хүрч, нас барсан хүний тоо 800 мянгад хүрсэн тоогоороо дэлхийд тэргүүлж байна. АНУ-ын Жонс Хопкинсийн Их Сургууль энэхүү сүүлийн үеийн статистик мэдээг гаргахад Америкчууд зовж гунихаас илүү тэдний уур бухимдлыг маш ихээр хүргэсэн байх. Харин тэдгээр "Ардчилал", "Хүний эрх" хэмээн өндөр дуугаар хашхирч явдаг Америкийн улс төрчид энэхүү хоёр үгийг яаж байнгын амны уншлага болгож чадаж байгаа бол?

50 сая болон 800 мянга хэмээх нүсэр тоо нь чухам юуг илтгэж байна? 50 сая гэдэг нь Ковид-19 халдвар авсан дэлхийн нийт хүний тавны нэг хувийг эзэлж, 800 мянга гэдэг нь дэлхийн I, II дайн, Солонгосын дайн, Вьетнамын дайн, Иракийн дайн болон Афганистаны дайнд нас барсан хүний нийт тоотой тэнцэж байна.

Халдвар АНУ-д дэгдсэн бүх явцыг эргэн харахад, халдвараас урьдчилан сэргийлэх, хяналтдаа авах ажил нь улс төрийн ашиг хонжоо хөөсөн улс төрчдөөс болж хойшилж цалгардсан гэдгийг дэлхий нийтээрээ мэдэхийн дээдээр мэдэж байна.

Ковид-19 халдвартай тэмцэх явцад Америк маягийн ардчиллын тогтолцоо "хишгээ" хайрлаж чадсангүй. Холбооны засгийн газар болон муж улсын засгийн газрууд хувиа хичээж, халдвараас урьдчилан сэргийлэх ажил нь утгаа алдсан юм. Хоёр нам хоорондын тэмцэл үргэлжилж, халдвартай тэмцэх ажлыг улс төржүүлсээр байв. Вакцинд хамрагдахгүй, амны хаалт зүүхгүй байх нь Америкийн хоёр нам болон тэднийг дэмжигчдийн маргах гол сэдэв болж, Америкийн нийгэмд халдвараас урьдчилан сэргийлэх эрүүл ухаан дутав.

Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах зэрэг Америкийн нийгмийн ужиг өвчин халдварын хямралаас болж улам хүндрэв. Цар тахал нь Америкийн улс төр, нийгэм, эдийн засаг зэрэг салбарын зөрчлийг улам хурцатгаж, Америк маягийн ардчиллын сул талыг тод харуулав. Ковид-19 халдвар нь Америкийн ардчилсан тогтолцооны эмзэг талыг илчлэв. АНУ анагаах ухаан, эрүүл мэндийн салбарын үнэтэй, чанартай үйлчилгээг баячуудад үзүүлж, ядуу хүмүүсийн нийгмийг баталгааг үл тоомсорлон авирласан нь ардчиллын ялгарлаас болж халдварыг үр дүнтэй хянаж чадаагүйн сонгодог жишээ болон түүхэнд үлдлээ.

Н.Пүрэвжав