ХТРТ-ийн студи Никарагуад хөшгөө нээлээ
2021-12-16 15:20:16
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн нутгийн цагаар 12-р сарын 15-нд, Хятадын Төв Радио Телевизийн  Манагуа дахь студи Никарагуа улсын нийслэл Манагуа хотноо хөшгөө нээлээ. Нээлтийн ёслол дээр, ХТРТ, Никарагуагийн харилцаа холбоо, иргэний хэргийн зөвлөлийн төлөөлөгчид хамтын ажиллагаа, солилцооны санамж бичигт албан ёсоор гарын үсэг зуржээ. Хятад, Никарагуа дипломат харилцаагаа сэргээснээс хойш хэвлэл мэдээллийн салбарын хүрээнд анх удаа хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж байгаа юм. 

Никарагуагийн ерөнхийлөгчийн зөвлөх Лауреано Ортега Мурильо нээлтийн ёслолд хэлэхдээ, хэдхэн өдрийн өмнө Никарагуа, Хятад хоёр бие биенээ хүлээн зөвшөөрч, элчин сайдын түвшинд дипломат харилцаагаа сэргээх хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан юм.  ХТРТ-ийн Манагуа дахь студийн нээлтийн арга хэмжээ нь хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагаа хэвлэл мэдээллийн салбарт эхлэн явагдсаныг харуулж байна гэжээ. Тэрээр онцлохдоо, Хятадын ХТРТ нь Латин Америк жич дэлхий нийтэд нэр нөлөө бүхий хэвлэл мэдээллийн байгууллага юм гэжээ.