Японы Кансай нисэх онгоцны буудалд омикрон омгийн халдварын тохиолдол илэрлээ
2021-12-17 10:37:22
Share
Share this with Close
youtube WeChat

Японы Асахи Шимбун 17-нд мэдээлснээр, Кансай нисэх онгоцны буудлын халдвар хамгаалалтын хяналтын газрын нэгэн эмэгтэй ажилтан омикрон омгийн халдвар авсан гэлээ.

Японы засгийн газрын мэдээлснээр, энэхүү 30 орчим насны эмэгтэй омикрон омгийн халдвар авснаар батлагдсан өвчтөний сувлалтын газар ажиллаж байсан байна. одоо өвчний байдал нь тогтвортой байж, эмнэлэгт тусгаарлагдаж байгаа юм. Түүнтэй хамт ажиллаж байсан ойрын зургаан хавьтлын хүний шинжилгээний харуй сөрөг гарсан байна. өнөөгийн байдлаар энэхүү сувилалтын газарт 3 хүн омикрон омгийн халдвар авснаар батлагдаад байгаа юм.

Үүнээс гадна, Японы Токиод омикрон омгийн халдвар авсан анхны тохиолдол илэрсэн бөгөөд ойр хавьтлын хүнээс шинжилгээний хариу нь эерэг гарсан бөгөөд омикрон омгийн халдвар авсан эсэхэд дүн шинжилгээ хийж байгаа юм.