Хилийн чанад дахь Афганистаны дүрвэгсдийг эх орондоо буцахыг уриалав
2021-12-19 14:19:52
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 18-нд, Афганистаны түр засгийн газар хэвлэлийн бага хурал хийж, Афганистаны дүрвэгсдийн асуудлыг авч хэлэлцсэн бөгөөд хилийн чанад дахь Афганистаны дүрвэгсдийг эх орондоо буцахыг уриалжээ. 

18-нд, олон улсын цагаачлалын өдрийг тохиолдуулан Афганистаны түр засгийн газар Кабулд хэвлэлийн бага хурал хийж, түр засгийн газрын Гадаад хэргийн дэд сайд Хилл Аббас Станишай гадаадад орогнож буй Афганистаны дүрвэгсдийг өөрийн эх орондоо буцаж ирж, хэвийн амьдралаа эхлүүлэхийг уриалсаны зэрэгцээ АНУ-ыг ятгаж, Афганистаны банкны хөрөнгийг царцаасныг нь цуцлуулахыг НҮБ-д уриалав.

Афганистаны түр засгийн газрын албаны хүн хэлэхдээ, Афганистаны дүрвэгсэд гадаадад олон хүндрэл бэрхшээлд тулгараад байна, эдгээр дүрвэгсдийг эх орондоо буцаж ирэхийг түр засгийн газар уриалж байна гэжээ. Иран, Пакистан хоёр орны хилд нийт 4 сая гаруй Афганистаны дүрвэгсэд байгааг статистик мэдээнд харуулжээ.

Афганистаны түр засгийн газрын албаны хүн мөн өдөр олон улсын байгууллагаас эх орондоо буцаж буй Афганистаны дүрвэгсдэд тусламж үзүүлэхийг уриалаад, гадаадад орогнож буй Афганистаны дүрвэгсдийн хувьд, НҮБ болон бусад хүмүүнлэгийн байгууллагууд эдгээр дүрвэгсдийн амьдрах нөхцөлд хяналт шалгалт хийж, тэдэнд шаардлагатай тусламж үзүүлэх ёстой. Түүнчлэн Америкийг ятгаж, Афганистаны царцаагдсан эд хөрөнгийг чөлөөлж, хүмүүнлэгийн тусламж үзүүлэн, Афганистаны ард түмний энэ хүйтэн өвлийг даван туулахад нь туслахыг Афганистаны түр засгийн газраас НҮБ-д хандан уриалж байна гэжээ. \Ренчинсоо\