Д.Трампын үг ярианд хариу барив
2021-12-20 19:35:03
Share
Share this with Close
youtube WeChat

12-р сарын 20-нд болсон ГХЯ-ны хэвлэлийн бага хурлын дээр сурвалжлагч: 17-нд АНУ-ын экс ерөнхийлөгч асан Д.Трамп “Хятад улс дэлхий нийтийг хохироолоо, КОВИД-19 цар тахлын халдварын төлөөд 60 их наяд ам.доллар төлөх ёстой” гэсэн байна. Үүнд Хятадын тал ямар хариу байр суурьтай бэ? гэж асуусан байна.

Хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь асуултад хариулахдаа: Д.Трампын тушаалд байсан хугацаанд АНУ-ын КОВИД-19 халдварын батлагдсан тохиолдол 24 саяыг давж, 410 мянга гаруй тохиолдол нас барсан юм. Хариуцлагаа бусдад түлхэхээр яаж оролдлоо гээд тэдгээр хуурамч улс төрчдийн иргэдийн амь нас, эрүүл мэндийг үл тоомсорлосон, цар тахлын халдварын эсрэг муу ажилласан бодит үнэнийг өөрчилж чадахгүй юм. Д.Трамп хариуцлагаа бусдад байн дахин тохох нь АНУ-ын цар тахлын халдварын эмгэнэлтэй байдалд хариуцах ёстой нэгдэгч хүн чухам хэн бэ гэдгийг дэлхий нийтэд дахин сануулах болно гэжээ.