“Хонконгийн өөртөө засах хууль” гэгчээр шалтаг болгож хориг тавих нь гутамшигтай хэрэг
2021-12-21 19:28:20
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 21-нд болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Америкийн тал "Хонконгийн өөртөө засах хууль" гэгчээр шалтаг болгон Хятадын Төв засгийн газраас Хонконгт суугаа албан тушаалтнуудын эсрэг дахин хориг арга хэмжээ авахаа зарлаж байгаа нь үнэхээр ичгүүргүй. Үүнийг Хятад улс эрс эсэргүүцэж байна гэжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, 12-р сарын 20-нд АНУ-ын Төрийн департамент болон Сангийн яам "Хонконгийн өөртөө засах хууль" гэгчийн дагуу Хятадын Төв засаг газраас Хонконг дахь Харилцаа холбооны албаны таван дэд захирлыг хориг арга хэмжээний жагсаалтад оруулсан байна. Жао Лижянь сэтгүүлчийн сонирхсон холбогдох асуултад хариулахдаа, Америкийн засгийн газар улсын дотоодынхоо "Хонконгийн өөртөө засах тухай хууль" гэгчийн дагуу Хонконг дахь Хятадын төрийн захиргааны холбогдох хүмүүсийн эсрэг хориг арга хэмжээ авахаа зарласан байна, энэ нь олон улсын эрх зүй болон олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг ноцтой зөрчиж, Хятадын дотоод хэрэгт ноцтой хөндлөнгөөс оролцож буй хэрэг юм. Үүнийг Хятад улс эрс эсэргүүцэж байна гэжээ.