Филиппиний Ерөнхийлөгч Дутертед цахилгаан илгээв
2021-12-21 19:32:10
Share
Share this with Close
youtube WeChat

Филиппинд болсон далайн хар салхины гамшигт холбогдуулж БНХАУ-ын дарга Ши Жиньпин 12-р сарын 21-нд Филиппиний ерөнхийлөгч Дутертед цахилгаан илгээжээ.

Ши Жиньпин: Филиппинд хар салхи дайрч, олон хүн эндэж бэртэн, их хэмжээний гарз хохирол учирсныг дууллаа. Би Хятадын засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс гүнээ эмгэнэл илэрхийлж байна. Хятад улс чадлынхаа хэрээр Филиппиний талд тусламж үзүүлэхэд бэлэн байна. Гамшигт нэрвэгдсэн нутгийн иргэд хүнд бэрхийг даван туулж, гэр орноо эртхэн сэргээн босгоно гэдэгт итгэж байна гэжээ.