Дэлхийн эдийн засгийн форумыг цар тахлын улмаас хойшлуулав
2021-12-21 10:46:42
Share
Share this with Close
youtube WeChat

20-нд, Дэлхийн эдийн засгийн форум хэвлэлийн албан мэдээ нийтэлж, 2022 оны 1-р сард Швейцарийн Давост зохион байгуулахаар төлөвлөж байсан Дэлхийн эдийн засгийн форумын жилийн ээлжит хурлыг цар тахлын улмаас хойшлуулж байна гэжээ.

Албан мэдээнд тэмдэглэхдээ, Ковид-19 халдварын Омикрон хувилбараас болсон тодорхойгүй байдлын улмаас дэлхийн олон орны зочид төлөөлөгчид нэгэн дор цуглах нь маш их хүндрэлтэй учраас жилийн ээлжит хурлыг 2022 оны зуны эхэн сард зохион байгуулахаар төлөвлөж байна гэжээ.

Дэлхийн эдийн засгийн форумыг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Шваб хэлэхдээ, жилийн ээлжит уулзалтыг хойшлуулж буй нь аж ахуйн нэгжүүдийн элитүүд болон засгийн газрын удирдагчдын онлайн уулзалтад оролцоход саад болохгүй гэжээ.

Н.Пүрэвжав