НҮБ Ливаныг дэмжихэд олон улсын хамтын нийгэмлэгийг дайчлах арга хэмжээ авна
2021-12-22 16:02:32
Share
Share this with Close
youtube WeChat

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш 21-ний өдөр Ливаны нийслэл Бейрут хотноо хэлэхдээ, НҮБ олон улсын хурал зохион байгуулах зэрэг олон арга хэмжээ авч, гүн хямралд орсон Ливанд дэмжлэг үзүүлэхийн тулд олон улсын хамтын нийгэмлэгийг дайчлах болно гэжээ.

Гутерриш Ливанд хийсэн айлчлалаа дуусгахын өмнөх хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Ливанд байдал маш хүнд байгаа бөгөөд ард түмэн асар том сорилттой тулгарч байна, тус орны эдийн засаг болон банк санхүүгийн хямралын улмаас хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байгаа хүмүүс улам бүр нэмэгдсээр байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ: Ливан олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэгийг авахын тулд Олон улсын валютын сантай зөвшилцөж, эдийн засгийг сэргээх найдвартай төлөвлөгөө боловсруулах нь Ливанд маш чухал юм. Ливан мөн шаардлагатай өөрчлөлт шинэчлэл хийж, эдийн засгаа сэргээх, үр ашигтай засаглал явуулахын төлөө хичээн ажиллах ёстой гэжээ.

Гутерриш мэдэгдэхдээ: Ливаны удирдлага ирэх жилийн парламентын сонгуулийг товлосон хуваарийн дагуу явуулна хэмээн надад итгүүлсэн юм. Сонгуулийг шударга, ил тод явуулахад НҮБ-аас техникийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэжээ.