Кенийн кёрлингийн“хамгийн залуу”баг олимпийн мөрөөдлийн төлөө урагшилж байна
2021-12-22 16:12:09
Share
Share this with Close
youtube WeChat

Кени нь экваторын ойролцоо байрладаг тул цөөхөн хүн мөс, цасны спортоор хичээллэдэг. Энэ оны аравдугаар сард Кени улс анхны кёрлингийн багаа байгуулсан бөгөөд үүнийг "хамгийн залуу" кёрлингийн баг гэж нэрлэжээ. Хэдийгээр мөсөн гулгуурын талбай хаагдах, хөрөнгө мөнгөгүй болох зэрэг бэрхшээлүүд тулгарч байгаа ч хүсэл мөрөөдөлтэй энэ хэсэг залуус ирээдүйн өвлийн олимпын наадамд хэдийнээ хөл тавьжээ.

Кёрлингийг мөн "Мөсөн дээрх шатар" гэж нэрлэдэг бөгөөд энэ нь оюун ухаан, бие бялдрын хүч чадлын сорилт юм. Кёрлингийг ихэвчлэн дотор талбайд хийдэг тул мөс, цас ховор байдаг Африкт энэ спортыг хөгжүүлэхэд маш тохиромжтой. Энэ нь Африкийн тамирчдад өвлийн олимпд оролцох боломжуудыг нэмэгдүүлэх боломжийг олгожээ.

Шалан дээр дугуйтай загвараар дасгал хийх нь Кенийн кёрлингийн багийн өдөр тутмын ажил болох юм. Энэ оны 2-р сард Кенийн Кёрлингийн холбоо нь Дэлхийн кёрлингийн холбоонд элсэж, 67 дахь гишүүн холбоо, Африк тивийн кёрлингийн спортод албан ёсоор оролцож буй хоёр дахь орон болсон юм. Энэ оны аравдугаар сард Кенийн керлингийн шигшээ багийг албан ёсоор байгуулжээ. Гэсэн хэдий ч тэдний бэлтгэл олон бэрхшээлд тулгарч байлаа. Кенийн керлингийн холбооны тэргүүн Огута сэтгүүлчдэд хэлэхдээ: "Би Ирландад регби тоглохоор явахдаа кёрлингийн тэмцээн үзсэн. Тэр үед би анх удаа кёрлингийн тэмцээн үзэж байгаа юм. Би маш их сонирхож байсан. Энэ нь 2015 онд байсан, гэхдээ бид Кени улсад кёрлингийг байгуулж чадна гэж хэзээ ч бодож байгаагүй. Кенид мөсөн гулгуурын талбайтай болмогц би оффисоо барьж эхэлсэн. Гэвч цар тахал Кенид халдварлаж, мөсөн гулгуурын талбай хаагдсан. Тэгэхээр бидэнд өөр ямар ч боломж байгаагүй, кёрлинг хийх техник хэрэгсэл ч байхгүй. Тиймээс өнөөдрийн бидний ажил үйлс хэзээ ч амар хялбар байгаагүй. Бидэнд мөсөн спортоор хичээллэж байсан туршлага ч байхгүй" гэжээ.

Тамирчдыг энэ спортоор хичээллэхийг дэмжих зорилгоор Кенийн засгийн газраас кёрлингийн багийн тамирчдад зориулсан талбай, зарим тоног төхөөрөмжөөр хангаж, Данийн багтай Кени улсад тоглолт зохион байгуулав. Аугуста хэлэхдээ, дасгалжуулагч, бусад багуудтай өрсөлдөх боломж хомс учраас тэд зөвхөн онлайн видео бичлэгээр дамжуулан суралцах боломжтой юм гэжээ.

"Таны харж байгаачлан бид хуурай газар бэлтгэл хийж байна. Тиймээс бид ихэнх цагаа онлайн тоглоом үзэхэд зарцуулдаг. Одоо бид сургуулиудад кёрлингийн спортыг сурталчлах ажлыг эхлүүлж байгаа бөгөөд залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцох бэлтгэлээ эхлүүлж болж байна. Бид Хятад, Япон, АНУ болон бусад улс орнуудтай холбоо тогтоож, тэдэнтэй хэрхэн хамтран ажиллах, Кени улсад кёрлингийг хөгжүүлэхийн төлөө шаргуу ажиллах талаар хүчин чармайлт гаргаж байна. "

Кенийн кёрлингийн тоглогчид ихэвчлэн регби, хөл бөмбөг, Кабадди болон бусад спортуудаас шилжиж ирсэн бөгөөд спортын сайн авьяастай. Тэдний хувьд кёрлинг олимпын мөрөөдөлд ойртуулсан. Кенийн кёрлингийн тамирчин Муаса бол тэдний нэг гишүүн болох юм.

"Би өмнө нь Кабаддигийн тамирчин байсан бөгөөд бэртэлтэй байсан. Би кёрлингээр хичээллэх дуртай, учир нь энэ бол надад хамгийн түрүүнд боломж юм. Би бүх эрч хүч, бүх зүйлээ кёрлингэд зориулах хэрэгтэй. Учир нь энэ бол миний Кенийн шигшээд тоглосон номер нэг юм. Олимпд оролцох боломж надад олдож магадгүй. Тамирчин бүр олимпын нэг хэсэг болохыг мөрөөддөг."

Өдгөө Кенийн Кёрлингийн холбоо нь 1000 гаруй гишүүнтэй. Кенийн керлингийн холбооны тэргүүн Огутагийн хэлснээр, энэ нь Африкийн олон орныг кёрлингийн спортод оролцуулах хүсэл эрмэлзлийг төрүүлэх гайхалтай амжилт юм. Тэд удахгүй болох Бээжингийн өвлийн олимпд оролцох боломж олдохгүй байж магадгүй ч цаашид Олимпын тэмцээнд оролцоно гэж найдаж байна. Аугуста хэлэхдээ: "Бээжингийн өвлийн олимпод оролцох кёрлингийн багуудад өндөр амжилт хүсэн ерөөе. Бид бүх чадлаараа дэмжих болно. Бид Олимпыг (нэвтрүүлэг) үзэх болно."      \Сайн-Өлзий орчуулав\