Дэлхий дахин улам сайн сайхан болох уу
2021-12-23 14:41:20
Share
Share this with Close
youtube WeChat

Ираны Хятад судлаач, Тегераны их сургуулийн судалгааны төвийн дэд эрхлэгч, Ираны Исламын мэдээлэх агентлагийн Хятад хэлний редактор Хамид Ваффийн

“Дэлхийн дахин улам сайн сайхан болох уу ” нийтлэлийг та бүхэндээ хүргэе.

2021 онд дэлхий дахин маш олон хямралыг даван тууллаа. Ирээдүйг харахад дэлхий дахинд зөвхөн Хятадын гүйцэтгэх үүргийг бодолцож байж, дэлхийн хөгжлийг тодорхой төсөөлж, шинжилж чадна.

2021 онд Байден Америкийн ерөнхийлөгчөөр сонгогдож ажилласан цагаас Америк Хятадын харилцаа, Тайванийн асуудал, худалдааны дайн зэрэг асуудал дахин хүмүүсийн анхаарлын төвд орсон. Эдгээр асуудал нь дэлхийн хөгжлийн чиг хандлагад нөлөөлж байдаг.

2021 онд Ираны асуудал ч шинэ шатанд орсон. Америкийн хувьд Трамп бууж Байден гарч ирсэн. Ираны талд Ираны Исламын Бүгд Найрамдах Улсын шинэ засгийн газар засгийн эрхэнд гарсан. Эдгээр нь гаднынхны Ираны цөмийн асуудлаарх хэлэлцээний талаарх төсөөллийг нөлөөлж байна. Хэдийгээр зарим хүмүүс Ираны асуудлаарх хэлэлцээний ирээдүйд өөдрөг байр суурьтай байсан боловч , Байдены засгийн газар ч өөрийнхөө бодит ажиллагаагаараа, Трампын засгийн газартай ижил төстэй бодлогыг үргэлжлэн хэрэгжүүлсэн тул Ираны цөмийн асуудлын хэлэлцээр өдгөө болтол томоохон амжилтад хүрч чадаагүй юм.

Зүүн Ази болон Төв Азийн газар зүйн улс төрийн өөрчлөлт хувиралт ч дэлхийн байдалд нөлөөлж байдаг. Америк Афганистанаас цэргээ татсан явдал бол бүс нутгийн хүчний тэнцвэрийг өөрчилсөн чухал үйл явдал юм. Талибаны засгийн газар засгийн эрхэнд гарангуутаа Хятадын засгийн газартай харилцаагаа хөгжүүлж буй нь Хятад улсын тус бүс нутаг дахь чухал нөлөөг дахин гэрчилсэн юм. Харин Хятад улс Ираны цөмийн асуудлаарх хэлэлцээнд чухал үүрэг гүйцэтгэж, Ираны цөмийн хэлэлцээг ахиулахын тулд өөрийнхөө хүчин чармайлтыг гаргасаар байна. Өнөөдрийн Хятад улс дэлхийн хамгийн олон хүн амтай орон, дэлхийн хоёрдугаар том эдийн засгийн хувьд олон улс болон бүс нутгийн асуудалд үр ашигтай оролцож нөлөөлж буй нь мэдээж юм.

Хямралыг зохицуулах талд хамтын ажиллагаа нь санал зөрөлдөөнөөс хамаагүй үр ашигтай арга хэлбэр болох юм. Санал зөрөлдөөнөөс болж асар их гарз хохирол гардаг. Түүний муу үр дагавар дэлхийн олон оронд гамшиг тарьдаг. Үүний хамгийн тод жишээ бол коронавирусийн асуудал юм.

Цар тахал дэгдсэнээс болж олонх орны эдийн засаг зогсонги байдалд оржээ. Харин Хятадын эдийн засаг өнөөгийн дэлхийн эдийн засгийн тулгуурын нэг болж, эдийн засгаа хамгийн түрүүнд сэргээж чадсан. Хятадын арга туршлагаас суралцах хэрэгтэй байна.

Цар тахалтай тэмцэх талаар Хятад улс тэргүүний удирдлагын арга болон үйлдвэрлэлийн системийг бий болгож, дэлхийн хамгийн олон хүн амтай улс оронд цар тахлыг амжилттай тогтоож барьж чадсан бөгөөд бас олон улсын хамтын нийгэмлэг болон бусад улс орнуудын цар тахалтай тэмцэхэд асар их туслалцаа үзүүлж чадсан.

Харин цар тахалтай тэмцэх талаар өрнийн орнууд юу хийснийг бид харцгаая. Цар тахал дэгдсэн эхний үед өрнийн зарим орнууд Хятад улсыг вирус үйлдсэн гэж зэмлэж, зөвхөн Хятад улсыг зэмлэхэд бүх цаг заваа зарцуулж, цар тахалтай тэмцэх талаар юу ч хийлгүй байсаар байгаад эцэстээ түүний хор уршгийг өөрөө амссан.  

Өрнийн зарим орнууд вакцин их хэмжээгээр нөөцөлж харамлаж байхад Хятад улс дэлхийн хамгийн олон хүн амтай орон байтлаа өөрийнхөө вакцины хэрэгцээг батлахын зэрэгцээ бусад орнуудад харамгүй тусламж дэмжлэг үзүүлсээр ирсэн. Гэтэл өрнийн орнууд харин буцаагаад Хятад улсыг вакцинаар дипломат харилцаа хийлээ гэж буруутгаж байсан. Харин Иран, Турк, Арабын Нэгдсэн Эмират улс зэрэг улс орнууд Хятадын вакцин тариулснаасаа болж хэчнээн олон хүнийхээ амь насыг аварч чадсан байдаг.

Дэлхий нийтээрээ хамтын хүчээр цар тахалтай тэмцэж байхад өрнийн орнууд харин бусад орнуудад хориг тавих ажил хийж байв. Америк бол дэлхийн ганц талт үзлийн хэргийн эзэн хэнгэргийг дохиур юм. Америкийн засгийн газрын үйл ажиллагаа нь дуртай үедээ тэд аль улс орныг Афганистаныг талхидсан шигээ уландаа гишгэхэд бэлэн байгаа гэдийг харуулж буй юм.

Хамтран ажиллаж хамтаар ашиг хүртэх нь олон талт үзлийг биелүүлэх зөв зам юм. Дэлхий дахинд адил бус тогтолцоотой орон байгаа гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Дэлхийг  хэн нэг нь ганцаар эзэрхэж болохгүй. Олон улсын асуудлыг зохицуулж буй арга барилыг судлах явцдаа би Хятад улс олон талт үзэл хэрэгжүүлж буйг харсан.

 

Хятад улс эв нэгдлээ бататгаж нэн сайн сайхан дэлхий ертөнцийг байгуулъя гэдэг үзэл баримтлал дэвшүүлсэн нь олон улсын хямарлыг үр ашигтай зохицуулах төсөл мөн . Хэрэв Хятадын дэвшүүлсэн төслийг олон орон дэмжвэл дэлхий нийт эв санаа нэгтэй болж, хамтаар хөгжих нь хоосон мөрөөдөл биш болно. Манай дэхийн улам сайн сайхан болно гэдэгт иргэлзэхгүй байна.