Чөлөөт худалдааны хэлэлцээрийг дэмжих олон улсын хамтын ажиллагааны форум боллоо
2021-12-24 17:48:42
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын чөлөөт худалдааны хэлэлцээрийн хэрэгжилтийг дэмжих олон улсын хамтын ажиллагааны форум 22-ны өдөр Гуаншигийн Жуан үндэстний өөртөө засах орны Наньнин хотод нээгдлээ. Хятад улс олон талт худалдааны тогтолцоонд жинтэй хувь нэмрээ оруулсаар ирлээ. Халдварын авчирсан эрсдэлийн өмнө, талууд нээлттэй хамтын ажиллагааны нийтлэг ойлголтыг төвлөрүүлэн, бүс нутгийн эдийн засгийн интегралчлал болон дэлхийн эдийн засгийн сэргэлтийг дэмжих ёстой хэмээн форумд оролцсон төлөөлөгчид үзсэн байна. 

Чөлөөт худалдааны хэлэлцээр нь дэлхийн худалдааны тогтолцооны чухал хүчин зүйл юм. Дэлхийн худалдааны байгууллагын статистик мэдээгээр өнөөг хүртэл, олон улсын хамтын нийгэмлэгийн тохиролцсон чөлөөт худалдааны хэлэлцээр 350-аас давсан байна. Хятад улс 26 улс орон, бүс нутагтай чөлөөт худалдааны 19 гэрээ байгуулсан. ХКН-ын 18-р их хурлаас хойш, Хятад улс бусад улс орнуудтай дангаараа хийсэн 8 чөлөөт худалдааны хэлэлцээрийг оролцуулсан чөлөөт худалдааны 9 хэлэлцээр тохиролцоод байна.

Форумын нээлтийн үеэр, Хятадын Олон улсын худалдааг дэмжих зөвлөлийн дарга Гао Янь хэлэхдээ, Хятадын засгийн газар чөлөөт худалдааны бүс байгуулахыг дээд хэмжээнд чухалчилж, чөлөөт худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурснаар холбогдох улс орон, бүс нутагтай худалдаа, хөрөнгө оруулалтыг хялбарчлах түвшин ихээхэн дээшилсэн. Одоогоор дэлхийн худалдаа, хөрөнгө оруулалтын өсөлт удааширч, аж үйлдвэр, ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээний бүтцийн өөрчлөлт хурдтай хийгдэж буй энэ үед улс орнууд олон талт үзлийг хэрэгжүүлж, хоёр талт, олон талт, бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, худалдаа, хөрөнгө оруулалтыг чөлөөлж, хялбарчлах ажлыг цаашид ахиулах ёстой гэж хэллээ. 

"Чөлөөт худалдааны хэлэлцээрүүд нь өргөн хүрээг хамардаг бөгөөд мэргэжлийн өндөр түвшинд байдаг. Иймээс улс орнуудын чөлөөт худалдааны хэлэлцээрийн ашиглалтын түвшин ч жигд бус байгаа тул бид хэрэгжилтийн эрч хүчээ нэмэгдүүлж, сурталчилгааны арга хэмжээг зохион байгуулж, компаниудын бодлогоо зөв ашиглахад нь туслах, интернет + чөлөөт худалдааны хэлэлцээрийн иж бүрэн үйлчилгээг сайжруулж, зайгаа ойртуулан, саадгүй үйлчилгээ үзүүлж, солилцоо, харилцан суралцах, улс орнуудын туршлага, арга барилаа хуваалцах, худалдаа, хөрөнгө оруулалтыг өндөр чанартай хөгжүүлэхэд чөлөөт худалдааны хэлэлцээрийн эерэг үүрэг гүйцэтгэхийг дэмжих ёстой.”

Энэ жил Хятад улс ДХБ-д элссэний 20 жилийн ой тохиож байна. Олон улсын санхүүгийн форумын нэгдсэн дарга, Өмнөд Солонгосын Ерөнхий сайд асан Хань Сын-сү, Хятадын улмаар нээлттэй болж буй зах зээл болон тасралтгүй өргөжиж буй олон улсын хамтын ажиллагаа тэргүүлэх үүрэг гүйцэтгэнэ гэж үзсэн байна.

"Сүүлийн үед худалдааны ивээх үзэл болон даяарчлалыг сааруулах хандлага даамжирч байгаа нь дэлхийн худалдааны орчинд тодорхой бус хүчин зүйлийг авчирч байна. Хятад улс зах зээлээ үргэлжлэн нээлттэй байлгаж, олон улсын хамтын ажиллагааг тэлж, дижитал технологи, банк санхүү, уур амьсгалын өөрчлөлт зэрэг шинэ салбаруудын эдийн засгийн томоохон өсөлтийг үргэлжлэн ахиулж байна гэдэгт бид итгэх ёстой."

Дэлхийн худалдааны байгууллагын орлогч дарга Жан Шянчэн хэлсэн үгэндээ, Хятадын эдийн засаг, нийгэм, байгаль орчныг хамгаалах чиглэлээр дэлхий нийтийг гайхуулсан хөгжлийн ололт амжилтад хүрсэн, мөн олон улсын худалдааны орчинд чухал эерэг үүрэг гүйцэтгэлээ, Хятад улс мөн хоёр талт ба олон талт, бүс нутгийн эдийн засаг, худалдааны механизмд идэвхтэй оролцсон юм. Чөлөөт худалдааны хэлэлцээр нь олон талт дүрэм журамд зам дэвссэн төдийгүй хоёр талын болон олон талт харилцааны эерэг зам суваг нь дэлхийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны тасралтгүй хөгжлийг урагш ахиулах болно.

"ДХБ-ын хүрээнд тохиролцоонд хүрэхэд хүндрэлтэй байгаа зарим асуудал, жишээ нь цахим худалдаа, засгийн газрын худалдан авалт, өрсөлдөөний бодлого, жижиг, дунд аж ахуйн нэгж, бүс нутгийн болон хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээрүүд нь түргэн тохиролцоонд хүрч, ДХБ-ын өнөөгийн дүрмийн түвшнээс давсан шинэ дүрэм журам түргэн боловсруулж гаргах шаардлагатай байна. Жишээлбэл, CPTPP (Номхон далай дамнасан түншлэлийн хэлэлцээр) хэлэлцээр нь олон талаараа ДХБ-ын өнөөгийн дүрмээс илүү нээлттэй, илүү өндөр стандарт хангасан дүрэм юм. ДХБ-ын хувьд, эдгээр чөлөөт худалдааны хэлэлцээрүүд нь ДХБ-ыг орлоно гэдэгт бид санаа зовохгүй байна. Харин эсрэгээр чөлөөт худалдааны хэлэлцээр нь олон талт дүрэм журамд зам дэвсэх болно. Бүс нутгийн болон хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээр тасралтгүй эрчимжихийн хэрээр, ДХБ-ын хэлэлцээнд гарч буй зарим ээдрээтэй асуудал аажмаар шийдэгдэж, олон талт шинэ дүрэм журам бий болж байна." \Ренчинсоо\