Ногоон ирээдүй мөрөөдөл төдий биш
2021-12-24 17:52:52
Share
Share this with Close
youtube WeChat

Үерийн гамшиг, гал түймэр, хэт хүйтэн, хэт халуун, элсэн шуурга, хар салхи...

△2021 оны 2-р сард Энэтхэгт мөсөн гол нурж үер буусны улмаас нас барсан юм уу эсвэл ор сураггүй болсон хүн 200 гаруй байжээ.  (фото эх сурвалж: India Asia Press)

△ 2021 оны 2-р сард АНУ-ын Техас муж улсад цаг агаар эрс хүйтэрч, 4 сая орчим оршин суугчийн гэрт цахилгаан эрчим хүч удаан хугацаагаар тасалдлаа. (IC Gallery)

△2021 оны 7-р сард Германд 100 жил тохиолдоогүй үер бууж, 180 гаруй хүн нас барж, 150 хүн ор сураггүй болсон байна. (IC Gallery)

2021 онд дэлхий даяар байнга эрс тэс цаг агаар тохиож, НҮБ-аас "улаан сэрэмжлүүлэг" өгч, дэлхий хурдан дулаарч буйг мэдэгдсэн юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш, "Хүлэмжийн хийн ялгарал манай гарагийг боомилж байгаа бөгөөд олон мянган  хүн шууд эрсдэлд орно" гэжээ.
Хүлэмжийн хий нь ихэвчлэн нүүрс, газрын тос зэрэг чулуужсан түлшийг шатаахаас үүсдэг. Эх дэлхий, хүн төрөлхтний соёл иргэншлийг үргэлжлүүлэхийн тулд олон зуун жилийн турш газар доор унтсан эдгээр "хар алт"-аас аажмаар салж сурах хэрэгтэй бөгөөд сансар огторгуйгаас хүн төрөлхтөнд өгсөн байгалийн бэлэг болох нарны гэрэл, ус, салхи зэргийг ашиглах шаардлагатай болж байна.

Гэхдээ эдгээр эрчим хүчийг ашиглахад өндөр өртөгтэй, хол зайд тогтвортой дамжуулахад хэцүү байдаг тул бүх нийтийн өргөн хэрэглээнд ороход саад болж байна.
2021 оны 10-р сарын сүүлчийн байдлаар, Хятад улс усан цахилгаан станц, салхины эрчим хүч, нарны эрчим хүчийг ашиглан тус бүр 385 сая киловатт, 299 сая киловатт, 282 сая киловатт цахилгаан гаргаж, дэлхийд нэгдүгээрт жагслаа.

2021 онд Хятад улсын эко машины үйлдвэрлэл борлуулалт зургаан жил дараалан дэлхийд түрүүлжээ.
Одоогийн байдлаар Хятадын компаниуд хилийн чанад дахь усан цахилгаан станцын барилгын ажлын 70%-ийг гүйцэтгэсэн бөгөөд Хятадын фотоцахилгаан цахилгаан эрчим хүчний үйлдвэр нь дэлхийн зах зээлд полисиликонын 58%, цахиурын 93%, эсийн 75%-г  нийлүүлж байна.

200 гаруй жилийн турш АНУ, Европ, Япон зэрэг хөгжингүй улс орон, бүс нутаг нь үйлдвэржилтийн явцад дэлхийн хүлэмжийн хийн 70 орчим хувийг ялгаруулсан бөгөөд АНУ-ын хүн нэг бүрд ногдох бохир хийн нийт ялгарлын хэмжээ нь Хятадаас 8 дахин их байна. Гэсэн хэдий ч эдгээр өндөр хөгжилтэй орнууд бохир хийн ялгарлыг багасгах технологио хөгжиж буй оронд шилжүүлэх, тэдэнд тус дэмжлэг үзүүлэхэд сонирхолгүй байсаар байна.
Дэлхийн хүн амын 80 хувийг эзэлж буй хөгжиж буй орнууд цаашид мөн чулуужсан шатахуунд түшиглэн аж үйлдвэржих юм бол эх дэлхий ямар болохыг төсөөлөхийн аргагүй биз?

Шинэ эрчим хүч хөгжүүлсэн Хятад улсын туршлагаас харахад хөгжиж буй орнууд ч сэргээгдэх эрчим хүчинд түшиглэн эдийн засгаа хөгжүүлэх боломжтой бөгөөд цэвэр агаар, цэлмэг тэнгэр хэвээр байх болно.