Афганистаны засгийн газар Хятадын хандивласан эд барааг дүрвэгсдэд тарааж өглөө
2021-12-25 16:03:56
Share
Share this with Close
youtube WeChat

Афганистаны түр засгийн газрын дүрвэгсдийн хэрэг эрхлэх яам тухай нутгийн цагаар 24-нд Нийслэл Кабулд ёслол үйлдэж, Хятад улсын хандивласан хүмүүнлэгийн эд барааг Афганистаны 34 мужид буй дүрвэгсдэд тарааж өгчээ. Афганистаны түр засгийн газрын дүрвэгсдийн хэрэг эрхлэх яамны сайдын үүрэг гүйцэтгэгч  Хакани уг арга хэмжээнд оролцлоо.

Тухай орон нутгийн цагаар 21-нд Хятадын Улаан загалмайн нийгэмлэг Афганистаны Улаан саран нийгэмлэгт 10 сая юанийн үнэ бүхий хүмүүнлэгийн эд барааг хандивласан юм. Үүнд эм эмнэлэг, иргэдийн амьжиргаа, боловсрол зэрэг олон салбарын эд бараа хамрагдаж байна. Хакани хэлэхдээ, Хятад улс бол Афганистаны сайр хөрш, эдгээр эд бараа нь Афганистаны хувьд туйлын чухал юм. Афганистаны түр засгийн газар үүнд гүнээ талархаж байна гэжээ.

Хятадаас Афганистанд суугаа элчин сайд Ван Юй 21-нд хэлэхдээ, Хятад улс Афганистаны засгийн газрын өнөөгийн хүндрэл бэрхшээлийг маш сайн ойлгож байна. Афганистанд янз бүрийн хүмүүнлэгийн эд барааны тусламж өгч байгаа бөгөөд Афганистаны ард түмэнд вакцин хандивлаж байна гэжээ.