ХКН түүхээ суралцах сургалтыг дүгнэх ажиллагаа зохиов
2021-12-25 16:15:45
Share
Share this with Close
youtube WeChat

2021 он бол ХКН байгуулагдсан 100 жилийн ой юм. Нийт намын хэмжээнд түүхээ суралцах сургалтын ажиллагаа зохиосон юм. 24-нд намын түүх суралцсан ажлын дүгнэлтийн хурлыг Бээжинд зохион явуулсан байна.

ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин саяхан хэлэхдээ, нийт намаараа намын түүхийг суралцах сургалтын ажиллагаа өрнүүлсэн нь стратегийн томоохон шийдвэрт бодлого юм. Нэг жилийн турш өргөн олон намын гишүүд боловсон хүчин улс төрийн сургалт, үзэл санааны хүмүүжил, оюун санааны цэвэршил зэрэг бүх талын гүнзгий сургалт хүртэж, нийт намаараа түүхийн ухамсарт байдал болон итгэлээ цаашид эрчимжүүлж, намын бүтээлч чанар, нягтрах хүч болон дайчин чанарыг ихээхэн дээшлүүллээ гэжээ.

2021 оны 11-р сарын 21-нд хувьсгалын дурсгалт зүйлсийн үлгэр түүх сэдэвт ажиллагаа Бээжингийн ардын хувьсгалт армийн музейд болж, 240 гаруй хувьсгалт дурсгалт зүйлийг дэлгэж үзүүлж, ХКН-ын шинэ ардчилсан хувьсгалын үеийн тэмцлийн түүхийг эргэн үзсэн байна.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, байнгын, урт хугацааны механизм тогтоож, намын түүхээс суралцах үр бүтэмжийг цаашид бэхжүүлж, Хятад улс өөрийнхөө замналаар замнаж, Хятадын аугаа мөрөөдлийг биелүүлэх итгэл болон шийдвэр зоригийг биелүүлж, бүх Хятадын үндэстнүүдийн ард түмнийг дагуулан шинэ аян замдаа итгэл дүүрэн гарч, шинэ цаг эринийг бүтээн байгуулах хэрэгтэй гэжээ.