НАТО-Оросын зөвлөлийн хурлыг зохион байгуулахыг санал болгожээ
2021-12-27 09:56:16
Share
Share this with Close
youtube WeChat

НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Столтенберг 2022 оны 1-р сарын 12-нд НАТО-Оросын зөвлөлийн хурлыг зохион байгуулахыг санал болгосон бөгөөд НАТО-гийн тал уг уулзалтыг зохион байгуулах асуудлаар Оростой харилцаа холбоо тогтоон ажиллаж байна гэж 26-ны өдөр ТАСС агентлаг НАТО-гийн мэдээнээс иш татан тэмдэглэжээ.

ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Захарова саяхан НАТО-Оросын зөвлөлийн хурлыг хуралдуулах тухай саналыг Орос хүлээн авлаа, бодит асуудлыг одоо яг хэлэлцэж байна гэж мэдэгдээд, аюулгүй байдлыг баталгаажуулах асуудлын талаар НАТО-той шууд яриа хэлэлцээ хийхэд Орос бэлэн байна хэмээн онцолжээ. \Ренчинсоо\