Хүний эрхийг улстөржүүлж буй нь Америк маягийн жүжиг юм
2021-12-27 23:18:06
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын хүний эрхийн судалгааны нийгэмлэг 27-нд нийтэлсэн тайландаа, Америк олон улсын хүний эрхийн салбарт хүний эрхийг улстөржүүлж буй нь дэлхийн хүний эрхийн үйлсийн хөгжилд томоохон заналхийлэл болж, маш муу үр дагавар авчирч буй юм. “Америк хүний эрхийг улстөржүүлж буй нь хүний эрхийн сайн засаглалын үндэс суурийг эвдэж буй хэрэг юм” гэдэг уг тайланд Америк хүний эрхийг улстөржүүлж буй үйл явц болон арга барилыг дүгнэсэн байна.

Хүний эрх бол Америк маягийн жанжлалын халхавч байж, Америкийн бусдыг дарамтлах бороохой болон улс төрийн багаж болсон байдаг. Америк хүний эрхийг улстөржүүлж буй нь хүний эрхийн үзэл санааг ноцтой бузарлаж, дэлхийн хүний эрхийн засаглалыг эвдэж, Америк маягийн жанжлалын өөрийнхөө бурууг бусдад тохож буй үнэн төрх мөн гэжээ.

Хамгийн тэргүүнд Америк хүний эрхийг улстөржүүлэх тутам өөрийнхөө бузар булайг нийтэд ил болгож буй хэрэг юм. Үүнээс гадна Америк хүний эрхийг улстөржүүлэх тутам Америк өөрөө хүний эрхийн гамшиг зохиогч мөн гэдгийг улам тод харуулж буй юм.

Инээдтэй нь гэвэл хүний эрхэнд халдсан гэж бусдад зэмлүүлэх тусам Америкийн улс төрчид хүний эрхийг хамгаална гэж өндөр дуугаар орилж өөрийнхөө хуурмаг дүрийг далдалдаг юм. Хүний эрхийг улс төржүүлэхээс сэргийлж хязгаарлах нь дэлхийн хүний эрхийн үйлсийн эрүүл саруул хөгжилд чухал баталгаа хангаж байдаг.

Хаан нүцгэн байна гэдэг жижиг дэлхий нийтэд ил гарч буй үед Америкийн улс төрчид муу муухай ажиллагаагаа нэн даруй зогсоох ёстой. Хэрэв тэд зөрүүдлээд зүтгээд байвал уг тайланд тэмдэглэсэн мэтээр энэ нь Америкийн чинээ мэдэн хамгаалж буй олон улсын жанжлалд нийт хүн төрөлхтнийг дургүйцүүлж, дэлхийн хүний эрхийн үйлсийн хөгжлийн ялалтын дууны дунд Америкийн жанжлалын мөхлийг тунхаглаж буй юм.