Шинэ эрчим хүчээр цахилгаан гаргасан хэмжээ 1 их наяд кв/цаг-аас давав
2021-12-27 14:02:25
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ оны эхний 11 сард, Хятад улсын шинэ эрим хүчээр цахилгаан үйлдвэрлэсэн хэмжээ 1 их наяд 35.57 тэрбум кв/цаг-т хүрч, оны дотор анхдагч удаагаа 1 их наяд кв/цаг-аас давж, ноднингийн адил хугацааныхаас 32.97% хувь нэмэгдэж, Хятад улсын нийгэм нийтийн цахилгааны хэрэглээнд эзлэсэн хэмжээ 13.8% хувьд хүрсэн нь ноднингийн мөн үетэй харьцуулахад 2.14 нэгж дээшилжээ. 1 их наяд 35.57 тэрбум кв/цаг цахилгаан нь энэ оны адил хугацаан дахь Хятад улсын хот суурингийн оршин суугчдын амьдрал дахь хэрэглээний цахилгааны тоон үзүүлэлттэй тэнцхүйц юм.

Оны эхийн 11 сард Хятад улсын салхины, нарны болон биомассаар цахилгаан үйлдвэрлэсэн хэмжээ тус тус 586.67 тэрбум кв/цаг, 300.9 тэрбум кв/цаг, 148 тэрбум кв/цаг-т хүрсэн нь ноднингийн адил хугацааныхаас 40.8%, 24.3% болон 23.4% хувиар өсөж, шинэ эрчим хүчээр цахилгаан үйлдвэрлэлээс Хятад улсын цахилгаан эрч хүчний нийлүүлэлтэд оруулсан буй хувь нэмэр тасарлтгүй нэмэгдсээр байна. Үүний зэрэгцээ шинэ эрчим хүчний хэрэглээнд ахиц дэвшил гарч, салхины эрчим хүч, фотоволтайкийн ашиглалтын үзүүлэлт тус тус 96.9%, 97.9% хувь хүрчээ.