Эхний 11 сард нийгмийн ложистикийн нийт хэмжээ 288.8 их наяд юаньд хүрэв
2021-12-28 10:39:25
Share
Share this with Close
youtube WeChat

12-р сарын 28-нд, Хятадын Ложистик, Худалдан авалтын холбоо энэ оны эхний 11 сарын ложистикийн үйл ажиллагааны мэдээллээ нийтэлжээ. Үндэсний эдийн засаг үргэлжлэн сэргэж байгаа нөхцөл байдалд, ложистикийн эрэлт хэрэгцээ өмнөх хугацааны дундаас дээгүүр хурдтай өсөлтийг үргэлжлүүлж, ложистикийн салбар идэвхтэй хөгжин, салбаруудын хөгжил дэвшлийн индекс нэлээд өндөр түвшнээ хадгалсаар байна.

1-р сараас 11-р сар хүртэл, үндэсний хэмжээнд нийгмийн ложистикийн нийт хэмжээ 288 их наяд 800 тэрбум юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.7%-иар нэмэгдэж, хоёр жилийн дундаж өсөлт 6.3%-д хүрсэн бол ноднингийн мөн үеийнхтэй харьцуулахад өсөлт, жилийн өсөлтийн хурд нь 1-10-р сар хүртэл бага зэрэг буурсан байна. Ложистикийн салбарын нийт орлого 10.8 их наяд юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 15.0%-иар нэмэгдэж, хоёр жилийн дундаж өсөлт 8.2%-иар өссөн нэмэгджээ. Ложистикийн салбарын хөгжлийн эрч хүч мөн хүчтэй хэвээр байгаа бөгөөд үндсэн байгууллагын үйл ажиллагаа харьцангуй өндөр түвшинд байгааг тоо баримт харуулжээ.

1-11-р сард, импортоор оруулсан ложистикийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 0.2%-иар буурч, бууралтын хувь хэмжээ 0.9 нэгжээр хумигдсон бол 11-р сарын  импортоор оруулсан ложистикийн хэмжээ буурч байснаа дахин өсөж, өмнөх оны мөн үеэс 8.9% нэмэгдсэн байна. Адил бус төрлийн түүхий эдийн хувьд, нүүрсний импортын хэмжээ харьцангуй сэргэжээ. 1-11-р сар хүртэл Хятадын нүүрс, хүрэн нүүрсний импорт 10.6 хувиар, зөвхөн 11-р сар гэхэд 200 гаруй хувиар өсөн нэмэгджээ. \Ренчинсоо\