Бразилын ажилгүйдлийн түвшин бага зэрэг буурчээ
2021-12-29 15:57:15
Share
Share this with Close
youtube WeChat

Бразилын эдийн засгийн яамны дэргэдэх Газарзүй, статистикийн хүрээлэнгээс тухайн орон нутгийн цагаар 12-р сарын 28-нд нийтэлсэн тоо бүртгэлээс үзвэл, 2021 оны 8-10 дугаар сард тус улсын ажилгүйдлийн түвшин буураад 12.1% хувьд хүрчээ. Өмнөх удаагийн статистик бүртгэлийн үед ажилгүйдлийн түвшин 13.7% хувь байсан ба 2020 оны мөн хугацаанд ажилгүйдлийн түвшин 14.6% хувь байсантай харьцуулахад хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдал бага зэрэг сайжирчээ, гэвч 12.9 сая гаруй хүн ажилгүйдсэн байна.

2021 оны 8-10 дугаар сард Бразил улсын хөдөлмөр эрхлэгч хүн ам 94 саяд хүрсэн нь өмнөх саруудаас 3.6%-иар нэмэгджээ. Хөдөлмөр эрхлэлтийн зах зээл сэргэх шинж тэмдэг илэрсэн хэдий ч өндөр инфляц нь гэр бүлийн хэрэглээнд нөлөөлнө гэдэгт тухайн нутгийн эдийн засаг судлаачид сэтгэл түгшиж байна. Гэр бүлийн хэрэглээ нь тус улсын эдийн засгийн өсөлтийг өөд татах чухал хүчний нэг юм. Бразилын төв банкнаас энэ сарын 27-нд нийтэлсэн “Гол сэдвийн судалгаа” тайланд харуулснаар, тус улсын анализчид 2022 оны Бразилын ДНБ-ний нийт хэмжээний өсөлтийн хүлээлтийг 0.5% хувь байсныг бууруулаад 0.42% хувь болгожээ. 2021 оны эхээр анализчид тус улсын ДНБ-ийг 2.5%-иар өснө хэмээн төсөөлж байсан бөгөөд төсөөллийн үр дүнгээс харахад банк санхүүгийн зах зээлээс 2022 оны эдийн засагт хандуулж буй итгэл нь хангалтгүй байна.




\Уртнасан.\