Цөөн тооны улс төрчдийн улс төрийн заль мэх нь Олимпын наадмыг золиосолж чадахгүй
2021-12-30 16:30:31
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжингийн өвлийн олимпын наадамд оролцох албан тушаалтнуудаа томилохгүй гэсэн Америк зэрэг бусад улс орнуудын мэдэгдэлд холбогдуулж, Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И 30-нд Хятадын төв радио, телевизийн сэтгүүлчидтэй хийсэн ярилцлагадаа, Олимпын үзэл санааны утга учир нь нөхөрлөл, ойлголцол, эв нэгдэл болон эрх тэгш байдал юм. Харин зарим орнууд олимпын наадмыг улс төржүүлэх арга барил нь олимпын үзэл санаанаас бүрмөсөн няцаж, доромжилсон үйлдэл юм. Саяхан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76-р чуулганаар Бээжингийн өвлийн олимпын наадмын эвлэрлийн тухай тогтоолыг санал нэгтэй баталж, 173 гишүүн орон хамтран энэхүү төслийг дэвшүүлсэн нь олон улсын хамтын нийгэмлэг олимпын үзэл санааг хамтаар сахин хамгаалж, Бээжингийн өвлийн олимпыг тууштай дэмжиж буйг бүрэн харуулсан юм. Өвлийн олимпын индэр дэх баатрууд бол дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн тамирчид, спортод дуртай дэлхийн олон сая хүмүүс юм. Тэгэхэд өрнөдийн цөөн тооны улс төрчдийн улс төрийн арга заль нь олимпын наадмыг золиосолж чадахгүй, харин өөрсдийнхөө муу муухайг илчлэх л явдал юм гэжээ. \Ренчинсоо\