90% -иас дээш бараа гаалийн татваргүй болно
2021-12-30 20:24:32
Share
Share this with Close
youtube WeChat

"Бүс нутгийн нийтлэг түншлэлийн гэрээ" буюу RCEP нь  2022 оны 1-р сарын 1-ний өдөр Бруней, Камбож, Лаос, Сингапур, Тайланд, Вьетнам, Хятад, Япон, Шинэ Зеланд, Австрали зэрэг 10 улсад албан ёсоор хүчин төгөлдөр болно. БНСУ 2-р сарын 1-ний өдөр гэрээний хэрэгжилтэд нэгдэх болно. 30-нд болсон хэвлэлийн бага хурал дээр Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн хэлэхдээ, RCEP хүчин төгөлдөр болох нь Хятад улс зэргийн бүс нутгийн аж ахуйн нэгж болон хэрэглэгчдэд бодит үр өгөөж өгнө гэжээ.

Гаалийн татварын хөнгөлөлтийн талаар, тус гэрээ хүчин төгөлдөр болсны дараа бүс нутгийн 90% -иас дээш бараа бүтээгдэхүүний худалдаа аажимдаа гаалийн татваргүй болох юм байна.