Долоон жилд Бээжин зүг 7 тэрбум 300 сая шоо метр ус татжээ
2021-12-30 18:44:52
Share
Share this with Close
youtube WeChat


2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Өмнөд нутгийн усыг умардад татах” төслийн төв шугамыг ашиглалтад оруулж, 12-р сарын 27-нд нь 1276 километрийн тэртээх Дань Жян Көү усан сангийн усыг Бээжин зүг татаж эхэлсэн юм. Бээжингийн “Залуучууд” сонины сурвалжлагч хотын Усан ашиглалтын албанаас мэдээлснээр, 2021 оны 12-р сары 27-ны байдлаар Хятадын өмнөд нутгийн 7.3 тэрбум шоо метр усыг Бээжинд татсан байна. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд энэхүү усны нөөцийг Бээжин хотын олон газарт оновчтой хуваарилж, хотын усан хангамжийн баталгааг бэхжүүлэх, стратегийн усны нөөцийг нэмэгдүүлэх, усны эх үүсвэрийг хамгаалах, нөхөн сэргээх,, усны нөөцийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нэгдэлтэй төлөвлөхөд чухал үүрэг гүйцэтгэжээ.

Эх сурвалжид дурдсанаар, Бээжин хотын нутагт өнгөрсөн долоон жилийн хугацаанд “Өмнөд нутгийн усыг умардад татах” төслийн нийт 80 километрийн барилга байгууламж, хотын доторх 170 орчим километр ус дамжуулах дэмжих хоолой барьсан байна. Мөн 8 усны станцыг шинэчилсэн юм уу өргөтгөж, шинээр нэмж 13-г байгуулснаар өдөрт 4.68 сая шоо метр ус боловсруулах хүчин чадалтай болж, 13 сая оршин суугчид ач тусаа өгч байна. Мөн 40 сая шоо метрийн эзлэхүүнтэй 3 шинэ агуулах, ус дамжуулах станц зэрэг дэд бүтцийг барьж “Өмнөд нутгийн усыг умардад татах” төслийн дунд шугамыг Ми-Юний усан сантай холбосноор, жилд өмнөд нутгийн 1.2 тэрбум шоо метр усыг хүлээж авч хадгалсан байна. Ингээд "Өмнөд нутгийн ус" нь Бээжин хотын усны хэрэгцээг хангах гол эх үүсвэр болж, Бээжингийн усны нөөцийн хомстлыг үр дүнтэй зохицуулж байна.

Тэгвэл 7.3 тэрбум шоо метр усыг яаж юунд ашиглаж зарцуулж байна вэ? Энэ тухай Бээжингийн Усан ашиглалтын ажил эрхэлсэн газрын мэдээлснээр, өмнөд нутгаас татсан усыг “арвич гамтай ашиглахыг хичээж, усны нөөцийг шинжлэх ухааны дагуу маш нарийвчилсан байдалд нэгдэлтэй төлөвлөн хуваарилж, оршин суугчдын хэрэглээг хангахын хажуугаар боломжийн хэр гүний усны нөөцийг нөхөхөд илүү анхаарал хандуулж, Ми-юнь, Хуай-рөү, Да-нин зэрэг том оврын усан санд хүргэснээр олон жил дутагдалд ороод байсан Бээжин хотын гүний усны нөөцийг үр дүнтэй нөхөж чадсан гэжээ.

Гүний усыг системтэй нөхсөнөөр Юн-дин, Чаобай, Бэйюнь суваг, Жяньхэ, Жүй Ма Хэ зэрэг Бээжингийн таван том усан системийн урсгал бүрэн сэргэсэн байна.  Энэ оны 8-р сарын 23-нд Ми-юнь усан сангийн багтаамж 3 тэрбум 359 сая шоо метрт хүрч, түүхэн дэх хамгийн дээд амжилтыг тогтоожээ. Бээжин хотын гүний усны түвшин 6 жил дараалан сэргэж, 2021 оны 12-р сарын 17-ны байдлаар хотын тэгш тал газрын гүний усны дундаж түвшин 16.52 метрт хүрсэн бол 2014 оны мөн үетэй харьцуулахад 9.14 метрээр нэмэгдсэн байна. Гол мөрний усны чанар, усны экологи сайжирч, янз бүрийн бохирдуулагч бодисын агууламж эрс буурч, зарим голын ай сав газрын усны биологийн олон ургалч чанар сэргэж, усны амьтан, ургамлын тоо толгой, төрөл зүйл тогтвортой өсөж, нэг үе ховордоод байсан хар өрөвтас зэрэг усны шувууд байнга зочлох болжээ.

Түүнчлэн “дуслын ачийг далайгаар” гэдэгчлэн Бээжин хот экологи хамгаалалт болон ядуурлыг нарийвчилсан байдалд буруулах ажилд анхаарлаа төвлөрүүлж, Бээжин хотод татсан усны эх үүсвэр нутгийн иргэд, тухайлбал Хэнань, Хүбэй зэрэг мужийн нийт 16 хошуу шяньд тусалсан байна. 2014 оноос хойш Бээжин хот нийт 4 тэрбум юань санхүүжүүлж, усны эх үүсвэр газрын усны чанарыг хамгаалах, эко ажил төрлийн салбарын хөгжил, ядуурлыг буруулах, иргэдийн амьжиргааг сайжруулах, олон нийтийн үйлчилгээ, аж үйлдвэрийн бүтцийг шинэчилж сайжруулах, удирдах боловсон хүчин бэлтгэх зэрэгт холбоотой 1000 гаруй төсөл ажиллуулжээ.