БНСУ-ын экс ерөнхийлөгч Пак Гын Хэ-г өршөөлөөр суллажээ
2021-12-31 10:17:04
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн орон нутгийн цагаар 31-ний 0 цаг, Бээжингийн цагаар 30-ны 23 цагт БНСУ-ын экс ерөнхийлөгч Пак Гын Хэ-г өрөөшлийн дагуу сулласан байна. БНСУ-ын Хууль зүйн яамны танилцуулснаар, өршөөл үзүүлэх процессын дагуу БНСУ-ын шүүхийн хэлтсийн төлөөлөл өршөөл үзүүлэх баримт бичгийг Пак Гын Хэд гардуулан өгч, дараа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид татан гарснаар Пак Гын Хэгийн эрх чөлөө албан ёсоор сэргэв гэжээ.

Ял эдэлсэн хугацаанд биеийн байдал нь дордож, Пак Гын Хэ хэд хэдэн удаа эмчилгээ авч байсан бөгөөд өдгөө мөн эмнэлэгт эмчлүүлж байгаа юм. Иймээс мөн өдрийн өршөөл үзүүлсэн процесс ч эмнэлэг дотор явагджээ.




\Уртнасан.\