Казахстан улс цаазаар авах ялыг цуцлав
2021-12-31 16:09:42
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 12-р сарын 29-нд, Казахстаны Ерөнхийлөгч Токаев цаазаар авах ялыг цуцлах асуудлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд гарын үсэг зурав.

РИА Новости агентлагийн мэдээлснээр, гарын үсэг зурсан хуулийн төсөлд “Эрүүгийн хууль”, “Эрүүгийн хэргийг мөрдөн шийтгэх хууль”, “Эрүүгийн хэргийг хянан хэрэгжүүлэх тухай хууль” болон бусад цуврал хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. "Эрүүгийн хууль"-д, "цаазын ял" нь онцгой шийтгэлийн хувьд бүрмөсөн хассан байна. Үүний зэрэгцээ уг хуулийн төслөөр өмнө нь тогтоосон онц хүнд дайны гэмт хэрэгт цаазаар авах ял хэрэгжүүлэхтэй холбоотой нэмэлт нөхцөлүүдийг ч хассан байна. Казахстаны хууль тогтоох дээд байгууллага Сенат өмнө нь Казахстан улс цаазаар авах ялыг бүрэн цуцалж байгаа нь хүний амьд явах эрхийг хүндэтгэж, хамгаалж буй хэрэг гэж үзэж байжээ.

Казахстаны анхны ерөнхийлөгч Назарбаев 2003 онд цаазаар авах ялыг түр зогсоох тухай зарлигт гарын үсэг зурсан бөгөөд бий бүхий цаазаар авах ялын хэрэгжилтийг түр зогсоосон боловч шүүхээс цаазаар авах ялыг хориглоогүй юм. Казахстан улс гэмт хэрэгтнийг шийтгэхийн тулд 2004 оноос насаар нь хорих ял оногдуулж эхэлсэн юм. \Ренчинсоо\