Шинэ жилийн хүлээн авалт зохиов
2021-12-31 19:55:04
Share
Share this with Close
youtube WeChat

УТЗЗ-ийн Бүх Хятадын Хороо 12-р сарын 31-нд УТЗЗ-ийн БХХ-ны хурлын танхимд  шинэ жилийн хүлээн авалт зохиолоо. Нам төрийн дээд удирдлага Ши Жиньжин, Ли Кэчян, Ван Ян, Ван Хүнин, Жао Лэжи, Хань Жэн, Ван Чишань зэрэг хүмүүс ардчилсан нам бүлгийн төв хороо, Бүх Хятадын үйлдвэрчдийн холбооны хариуцлагатан болон нам бүлгийн бус хүмүүсийн төлөөлөл, мөн төв хороо, төрийн байгууллагын холбогдох хариуцлагатан түүнчлэн  нийслэлийн үндэстнүүдийн төлөөлөлтэй уулзаж, хамтдаа шинэ оноо тэмдэглэсэн байна.  

Хятадын дээд удирдагч Ши Жиньпин шинэ оны хүлээн авалтын арга хэмжээнд  чухал үг хэлж, 2022 онд  ХКН-ын 20 дугаар их хурлыг хуралдуулах болно. Энэ нь нам, төрийн улс төрийн амьдралын томоохон үйл явдал болох юм. Бид түүхэн үзэл баримтлалыг үргэлжлэн баримталж, орчин үеийн социалист улс орныг бүх талаар байгуулж, илүү хичээл зүтгэл гарган, эдийн засгийн эрүүл орчин, улс төрийн цэвэр орчин, тогтвортой нийгмийн орчныг бүрдүүлж,  ХКН-ын 20 дугаар их хурлыг амжилттай  хийхийн төлөө бодит арга хэмжээ авах ёстой гэж онцолжээ.  

Ши Жиньпин онцлохдоо, 2021 он нь ХКН-ын түүх, Хятадын үндэстнүүдийн түүхэнд маш чухал ач холбогдолтой. ХКН зуун жилийн ойгоо тэмдэглэж, ХКН-ын 19 дэх удаагийн Төв Хорооны 6-р бүгд хурлаас ХКН-ын  гурав дахь тогтоолыг баталсан бөгөөд анхны зуун жилийн зорилтоо амжилттай биелүүлж, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулж, ядуурлын асуудлыг бүрэн шийдвэрлэсэн байна. Ингэснээр орчин үеийн социалист улсыг бүх талаар байгуулах шинэ аяныг эхлүүлж, хоёр дахь зуун жилийн зорилт руугаа тэмүүлж байна гэжээ.