Хуучин зуршлаа өөрчлөх хэрэгтэй
2021-10-15 20:21:02  

АНУ НҮБ -ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсон даруйдаа бусад улс орны хүний эрхийн байдлын тухай гүтгэн дайрч эхлэв. ГХЯ -ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 15 -ны өдөр ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, АНУ энэ хуучин зуршлаа өөрчлөх хэрэгтэй байна гэжээ.

Холбогдох асуултуудад хариулах үе Жао Лижянь хэлэхдээ, гурван жил гаруйн өмнө АНУ Хүний эрхийн зөвлөлөөс нэр хүндтэй байдлаар гарч байгаагаа зарлаж байсан нь өнөөг хүртэл ой санамжид хадгалагдсаар байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, "АНУ Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсон боломжийг ашиглаж, өөрийн практик үйлдлээр олон талт үзлийг хэрэгжүүлэх, бүх талуудтай бүтээлч яриа, хамтын ажиллагааг хөгжүүлж, Хүний эрхийн зөвлөлийн үйл ажиллагааг ахиулахад идэвхтэй үүрэг гүйцэтгэх ёстой. АНУ сонгогдсон даруйдаа олон орны хүний эрхийн байдлыг шүүмжлэн дайрч байна. АНУ энэ хуучин зуршлаа өөрчлөх хэрэгтэй. "