АНУ-ын шумбагч онгоцны хэрэг аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулж байна
2021-10-29 15:22:50  

Саяхан АНУ-ын "Коннектикут" цөмийн шумбагч онгоц Өмнөд тэнгист үл мэдэгдэх биетийг мөргөсөн хэрэгт олон орнууд ихээхэн анхаарал хандуулж байна. Ослын улмаас үүссэн аюулгүй байдлын эрсдэл, мөн АНУ-ын энэхүү үйл явдлыг зохицуулахдаа хариуцлагагүй хандаж буй байдлаас АНУ-ын урт хугацааны турш дээрэнгүй овортой байж, ил тод бус байх ажиллагаанууд нь бүс нутгийн аюулгүй тогтвортой байдалд хамгийн их заналхийлэл болж буйг олон улсын хамтын нийгэмлэгт тодорхой ойлгох болжээ.

АНУ-ын мэдээлснээр, Америкийн цэргийн цөмийн шумбагч онгоц өмнөд тэнгист мөргөсөн осол 10-р сарын 2-нд гарсан боловч таван хоногийн дараа Америкийн талаас сая богинохон бөгөөд тодорхой бус мэдэгдэл хийсэн юм. Осол гарснаас хойш 20 гаруй хонож байгаа хэдий ч АНУ-ын албаны талаас үүнийг нуун дарагдуулсаар байна. АНУ-ын арми Өмнөд тэнгист цөмийн шумбагч онгоц илгээж буй нь чухам ямар зорилготой бол? Энэ яг юунд хүрсэн бэ? Яагаад мөргөсөн бэ? Энэ нь цөмийн алдагдал үүсгэж, далайн орчинд цөмийн бохирдлыг авчирсан уу? Олон улсын хамтын нийгэмлэг, ялангуяа бүс нутгийн улс орнуудын зүй ёсны эргэлзээтэй асуултад хандан, “ил тод байдал”, “олон улсын хариуцлага” гэж байнга ярьдаг АНУ харин нууцалсаар байна. Бүх үйл явц дахь АНУ-ын үйл ажиллагаа сэжиг эргэлзээгээр дүүрэн байгаа учир, талууд энэ хэргийн үнэн мөн байдал, АНУ-ын жинхэнэ зорилгод яах аргагүй эргэлзэж байна.