АНУ-ын засгийн газрын хөшигний араас тоглосон жүжгийг илчилэв
2021-10-29 15:51:15  

Тухайн орон нутгийн цагаар 17-нд Америкийн бие даасан мэдээллийн "саарал бүс" сайт, "Уйгарчуудын тусгай шүүх” -ын ард: АНУ-ын засгийн газрын дэмжлэгтэй салган бутаргах хүчин" гарчигтай нийтлэл хийж, Америкийн засгийн газрын хөшигний араас тоглосон жүжгийг илчилсэн байна, өөрөөр хэлбэл асар их худал хуурмаг яриа зохиож, асар их хэмжээний засгийн газрын санхүүжилт хийж, салган бутаргагч хүчнийг илээр дэмжсэн үйлдлийг илчилжээ.

Уг нийтлэлд, эдгээр "Шүүх" гэгчийг дэмжижгч индэр нь голдуу Америк, Их Британи, Австралийн засгийн газрын удирддаг чөлөөт Азийн радио, Америкийн дуу хоолой, BBC, Австралийн радио нэвтрүүлгийн компани зэрэг барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд юм. Түүнчлэн уг шүүхийг бол "бие даасан" мөртөө "төрийн дэмжлэггүй" гэж ээлжлэн ярьдаг гэж тэмдэглэжээ.

Харин “Шүүх” гэгчийн албаны сайтын “Тухай” гэсэн буланд, АНУ-ын засгийн газраас санхүүжилтай “Дэлхийн Уйгарчуудын төлөөлөгчдийн их хурал”-ын зүгээс “шүүхийн дарга” Жеффри Найсаар дамжуулан уг шүүхийг санаачилсан гэж бичжээ. \Ренчинсоо\