1-10-р саруудад логистикийн нийт хэмжээ 261.8 их наяд юаньд хүрэв
2021-11-27 15:02:29  

1-10-р саруудад логистикийн нийт хэмжээ 261.8 их наяд юаньд хүрэв_fororder_src=http___mz_eastday_com_59533837_jpeg_imageslim&refer=http___mz_eastday

27-нд Хятадын Логистик, Худалдан авалтын холбоо энэ оны 1-р сараас 10-р сар хүртэлх ложистикийн үйл ажиллагааны үзүүлэлтийг нийтэллээ. Нийлүүлэлт, үнийг макро зохицуулалтын түвшинд тогтвортой байлгах, бодит эдийн засгийг хөгжүүлэх бодлогыг дэмжих эрч хүч эрчимжихийн хэрээр үндэсний эдийн засаг тогтвортой сэргэх хандлагаа хэвээр хадгалсаар байна. Иймэрхүү нөхцөл байдалд, логистикийн үйл ажиллагаа ерөнхийдөө тогтвортой, бүтцийн өөрчлөлтүүд ч тасралтгүй ахиц гаргасаар байна.

1-р сараас 10-р сарыг хүртэл үндэсний нийгмийн логистикийн нийт хэмжээ 261.8 их наяд юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 10.5%-иар нэмэгдэж, өсөлтийн хурд нь өнгөрсөн оны мөн үеэс 8.0 нэгжээр дээшилж, хоёр жилийн дундаж өсөлт 6.5%-д хүрсэн байна. 

Өмнөх сарын тоо баримтуудаас харахад, 10-р сард цар тахлын сөрөг нөлөө, олон улсын нийлүүлэлтийн гинжийн хэлхээ муу байсан зэрэг хүндрэлтэй хүчин зүйлд өртсөн боловч нийлүүлэлтийг хангах, үнийг тогтворжуулах макро түвшний бодлого цаашид эрчимжиж, үр нөлөө нь аажмаар сэргэснээр, логистикийн эрэлт хэрэгцээний өсөлт 9-р сараас 0.5 нэгжээр өссөн байна. \Ренчинсоо\